“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН 10 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ЛОГО
БҮТЭЭХ УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН УДИРДАМЖ
2019 оны 11 дүгээр сарын 8 Улаанбаатар хот
Зорилго:
Монгол Улсын хамгийн олон буюу 2.5 сая хувьцаа эзэмшигч иргэнтэй, 7.4 тэрбум тонн нүүрсний нөөц бүхий Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 10 жилийн ой тохиож байгаатай холбоотойгоор 10 жилийн ойн лого бүтээх уралдаант шалгаруулалт зарлаж байна.
Хүлээн авах хугацаа:
2019 оны 11 дүгээр сарын 11- 2019 оны 11 дүгээр сарын 21
Шалгаруулалт:
Бүтээлийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан шалгаруулж, www.erdenestt.mn сайтаар дамжуулан нийтэд зарлаж, шалгарсан бүтээлийн эзэд рүү эргэж холбогдоно.
Шалгаруулалтыг компанийн 10 жилийн ойг зохион байгуулах ажлын хэсгийн багийнхан хэлэлцэн шалгаруулна.
Шагналын сан:
Нэгдүгээр байр: – нэг хүн – /2.500.000 төгрөг, Өргөмжлөл/
Шагналт байр:- гурван хүн- /тус бүр- 500.000 төгрөг/
Логонд тавигдах шаардлага:
- Лого нь компанийн 10 жилийн ойн бэлгэдэл байх тул агуулга, утга төгс, компанийн түүхийг орчин үеийн хэлбэр дизайнаар илэрхийлсэн байна.
- Загвар нь видео, ном товхимол, сонин сэтгүүл, ил захидал, сурталчилгааны зурагт хуудас болон бусад материалууд, хар, цагаан болон өнгөт гадаргуу дээр хэвлэгдэх боломжтой байна.
- Лого нь өндөр нягтралтай (300 pixels/inch-с дээш) байх бөгөөд жижгээс том руу хувиргахад харьцаа алдагдахгүй үндсэн элементүүд тод харагдах шаардлагатай.
- Adobe Photoshop, Corel Draw, InDesign, Adobe Illustrator зэрэг мэргэжлийн, зориулалтын программ дээр болон гараар зурж бүтээсэн байж болно.
- “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн одоо ашиглаж байгаа логоны утга санааг хадгалж илэрхийлсэн байх /монгол, англи/
- Уралдаанд оролцогчид зөвхөн өөрийн зохиосон дизайнаар оролцох бөгөөд бусдын бүтээлээс хуулсан, санаа авсан, тэдгээрийн элементийг агуулсан бол хүлээн авахгүй.
- Уралдаанд нэг оролцогч хэдэн ч загвараар оролцож болох бөгөөд бүтээл тус бүрийг тайлбарласан байна.
- Овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа хаягаа уралдаанд ирүүлж буй бүтээлийнхээ тайлбар хэсэгт тодорхой бичсэн байна.
- Бүтээлийн эх хувийг буцааж олгохгүй. Шалгарсан бүтээл нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн өмчлөлд шилжинэ.
- Уралдаанд ирүүлсэн бүтээлийг зохион байгуулагч талаас бүтнээр болон хэсэгчлэн өөрчилж, ашиглах эрхтэй болно.
- Уралдааны бүтээлээ 1600×1200 pixel ээс дээш хэмжээтэй JPEG өргөтгөлөөр буулгаж, утга санааны тайлбарын хамт, хэвлэмэл өнгөт, А4 форматаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хаягаар авчирч өгнө.
Хүлээн авах хаяг:
“Эрдэнэс-Тавантолгой” ХК
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 7 давхарт Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн менежер И.Батмөнхт хүлээлгэн өгнө.
Утас- 7505-5555
И-мэйл: batmunkh.i@erdenestt.mn

“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
