“Фантастик” продакшны ээлжит уран бүтээл “ZURA” уран сайхны кино үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ. Тус киноны талаар мэдээлэл хүргэхээр жүжигчин, МУСТА Б.Барслхагвыг түр хүлээлгэж, цөөн асуултад хариулт авлаа.
-Улс орон даяар онцгой нөхцөл байдал зарлаж, үзэгчид урлаг, уран сайхнаар “цангаж” байгаа энэ үед шинэ киногоор бэлэг барьж байгаад баярлалаа. Киноныхоо талаар танилцуулаач?
-Баярлалаа. Энэ бол “Фантастик” продакшны төлөвлөгөөт уран бүтээлүүдийн нэг. 2016 оноос хойш “Зүрхний хилэн”, “Байтаг богд”, “37-р точка” зэрэг киногоо үзэгчдэд хүргэсэн. Одоо “ZURA” хэмээх шинэ киногоороо үзэгчидтэйгээ уулзахад бэлэн боллоо. Эдгээр кино он цагийн хувьд Манжийн дарлалын үеэс наашилж байгаа юм.
-Киноны нэр өвөрмөц санагдсан. Ямар утгатай вэ?
-Энэхүү кино “Аction” төрөл, жанрын кино. Зохиол өөр нэртэй байсан ч ярилцаж байгаад өөрчилсөн. “ZURA” гэдэг нь тэмцэгч, дайчин, зоригтой гэсэн утгатай санскрит үг. Илүү их тайлбарлавал киноны нууцаас задлачих гээд байна.
-Гол дүрийн жүжигчид нь анхаарал татлаа ?
-МУГЖ Г.Мягмарнаран, Б.Жаргалсайхан, Ц.Төмөрхуяг, СТА С.Болд-Эрдэнэ, О.Гэрэлсүх зэрэг Монголын урдаа барьдаг жүжигчид тоглосон. Мөн Киноны гол дүрд манай продакшны захирал Б.Батсайхан, найруулагч Б.Тамир болон залуу жүжигчин С.Идэрмаа тоглосон. Манай хоёр ойрын үед уран бүтээлд тоглоогүй учраас үзэгчдэд гэнэтийн бэлэг болно байх.
-Киноны зураг авалт хэзээ эхлэв?
-Киноны зургийг өнгөрсөн оны аравдугаар сараас эхлүүлсэн. Жүжигчид, арын албаныхан зэрэг нийт 80 орчим хүний бүрэлдэхүүнтэй, ажилласан. Манай продакшны залуус арын албанд тус тусын үүрээ гүйцэтгэн бүтээлийнхээ ард гарлаа.
-Хэзээ үзэгчдэд хүрэх вэ. Хөдөө орон нутаг болон гадаадад оршин суугаа хүмүүс хэрхэн үзэх боломжтой вэ?
-Энэ сарын 16-ны 19:00 цагаас дижитал нээлт хийнэ. Нэг өдөр нэг цагт орон нутаг, гадаад, дотоодын бүх үзэгчид хүртээмжтэй байхаар зохицуулсан. “Юнивишн”, “Look tv”,”Skymedia”, “Skygo, “DDISH TV” зэрэг сувгуудаар үзэгчдэд хүрнэ. “Skymedia”, “Юнивишн”-ы хэрэглэгчид 88 дугаар суваг, DDISH TV-ийн хэрэглэгчид “live 900” сувгаар хүлээж авч үзэх боломжтой. Тус өдрийн 00:00 цагаас үзвэрийн захиалга нээгдэнэ. Харин SkyGo-ийн хэрэглэгчид тавдугаар сарын 5-наас урьдчилан захиалах боломжтой. Бямба гараг таарч байгаа учраас гэр бүл, найз, нөхөд хайртай, дотно хүмүүстэйгээ тухлан сууж үзнэ гэж найдаж байна.
-“Фантастик” продакшны зүгээс үзэгч, фэнүүддээ дамжуулах үг байна уу?
-Кино ганц удаа гарах учраас нээлтийн үзвэрээ амжиж үзээрэй. Кино олон хүний хүч хөдөлмөр шингэсэн бүтээл байдаг. Тиймээс оюуны өмчийг дээдлэн, хуулбарлан түгээх, зарж борлуулахгүй байхыг уриалъя. Мөн кинотой холбоотой цаг үеийн мэдээллийг “Фантастик” продакшны фэйсбүүк хуудаснаас авах боломжтой. Бидний шинэ уран бүтээлийг хүлээж, үргэлж урам хайрлаж, эрч хүч бэлэглэдэг та нартаа баярлалаа.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
