Өчигдөр буюу 2021 оны 01 сарын 14-ний өдөр Хөдөлмөрийн Үндэсний Намын Их хурал цахим хэлбэрээр амжилттай явагдлаа. УИХ болон шат шатны төрийн бодлого, шийдвэрт оролцож буй улстөрийн хүчний хувьд хуулиа хүндэтгэн, эв нэгдлээ баталгаажуулж Улаанбаатар хот болон орон нутгаас нийт 120 төлөөлөгч оролцлоо. Энэхүү хурлаар намын дарга Б.Найдалаа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг хэлэлцэн шийдвэрлэж, Намын шинэ даргаар УИХ-ын гишүүн Т.Доржхандыг сонголоо. Б.Найдалаа: “ХҮН нам хөгжлийн дараагийн шатандаа гарлаа. Бид хүн төвт нэг зорилго, нэг үнэт зүйл, нэг алсын хараатай, нэгэн цул нам байж бодитой, нөлөө бүхий хүчин болж чадлаа. Бид намаараа болон эвслээрээ сонгуульд оролцсон жилдээ УИХ, Нийслэл, Дүүрэгт суудалтай болж өөрсдийн дуу хоолойг бүх түвшиндээ хүргэх төлөөлөгчидтэй болсон нь Монголын улс төрд онцгой үзэгдэл болсон. Энэ амжилтаа бид цаашид бататгаж өөрсдийн намын дотоод ардчиллаа улам чамбайруулан бэхжүүлэхэд намын гишүүд, дэмжигчдийн идэвх оролцоо чухал” гэдгийг илэрхийллээ. Мөн намын их хурлаар Удирдах зөвлөлийн даргаар Б.Найдалааг, Ерөнхий нарын бичгийн даргаар П.Ганзоригийг, Хариуцлагын ерөнхий хорооны даргаар А.Дөлгөөн нарыг тус тус санал нэгтэйгээр дэмжиж сонголоо. Ийнхүү УИХ-д суудалтай, улс төрийн нөлөө бүхий хүчин болсон Хөдөлмөрийн Үндэсний Нам Их хурлаа амжилттай хийж Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилдаа шуурхайлан оржээ.
УИХ-ын гишүүн Т.Доржханд ХҮН намын даргаар сонгогдлоо
2021 оны 01-р сарын 15 өдөр, 11 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв
Монелийн замыг шөнийн цагаар хааж шинэчилнэ
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ

зочин 202.131.248.166 3 цагийн өмнө
ХҮН бол гамингийн АН н хойд дүрээр тодорч буй харийн гар хөл болсон урвагчдын гэмт хэргийн бүлэглэл юм.элбэгдорж зохиолыг нь бичиж найруулсан жүжиг. Үүнийгээ доржханд гэгч энэ золбирсон этгээдээр тэргүүнээ болгож буйгаараа баталж байна. Иргэд анхааралтай харж байгаарай.АН н гамингууд одоо ашиггүй болсон Ан аа хаяад энэ жорлонд шургалцгаах болно.