Өнөөдөр хөх луу өдөр

2021 оны 02-р сарын 25 өдөр, 07 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
luu jil

-Аргын тооллын 2 дугаар сарын 25. Пүрэв (Бархасвад) гараг(2021)

-Билгийн тооллын шинийн 13, хөх луу, үнэг-8 од, суудал гал, мэнгэ 6 цагаан, үл зохилдохын барилдлагатай өдөр. Тэрсүүд өдөр. ЭГҮ – эрлэг, гэм, үхэх – муу барилдлагат өдөр.

-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:41-18:30.

-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.

-Үс бүү засуул тэрсүүдийн өдөр тул муу цээрлэвэл зохилтой.

-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.

-Хулгана, бич, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, үхэр, луу, хонь жилтнээ сөрөг муу.

-Аливаа үйлд муу болой. Шинэ гэр барьвал салж хагацах, бэр буулгавал нөхрөөс салах, сүм дуган баривал лам хувраг үл тогтох, замд гарвал хулгайч дэрэмчин учрах, үр таривал хатах, нэр алдар олвол доройтох, мал адгуус авбал үл тогтох, хишиг даллага авах, сүлд дуудваас үл ирэх тул тэвч. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.

Зурхайч лам Д. Цогтбаатар

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх