575 хүнээс коронавирусийн халдвар илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн тохиолдол 7,589 боллоо

2021 оны 03-р сарын 29 өдөр, 10 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
korono

Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн мэдээгээр өчигдөр 13,210 хүний сорьцод шинжилгээ хийхэд 575 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.

Энэ нь цар тахал гарснаас хойш Монгол Улсад нэг хоногийн дотор бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болж байна.

Ингэснээр улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 7,589 боллоо. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 185 хүн эдгэрч, эмнэлгээс гарав.

Өнөөдрийн байдлаар нийт эдгэрсэн хүний тоо 4,711 болж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх