Бат-Өлзий суманд 440 хүүхдийн суудалтай сургууль баригдана

2021 оны 07-р сарын 01 өдөр, 11 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ede9e6d115a037134eb4ce6390a8602d

Энэ жил Өвөрхангай аймагт 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар олон сайхан бүтээн байгуулалтууд шинээр бий болж байна. Бат-Өлзий суманд 440 хүүхдийн суудалтай хичээлийн барилгыг, спорт заалын хамт барихаар шавыг тавилаа.  Тус суманд оршин суугчдын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, тэр хэрээр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ачаалал ихэсчээ. “Бако констракшн” ХХК-иас сургуулийн барилгыг чанартай барьж, ирэх зун ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Ингэснээр сурагч хүүхдүүдийн маань сурч хөгжих орчин нөхцөл сайжирч, 3 ээлжээр хичээллэх асуудал бүрэн шийдэгдэх аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх