Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 100 жилийн ойд зориулсан, Санжмятавын Шагж аваргын нэрэмжит улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Атар трейд” ХХК, “Таван –Хан” дэвжээний бөх, улсын арслан Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Алдар спорт хороо, “Монтед” констракшн, “Өнө мөнх хөгжил Констракшн” ХХК, Ховд дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий үзүүрлэлээ.
Их шөвөгт Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Ажнай” корпораци, “Таван толгой” ХХК, “Говийн хүчтэн” дэвжээний бөх, улсын заан Ц.Одбаяр, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нутгийн буян” групп, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Ц.Бямба-Отгон нар шалгарлаа.
Дунд шөвгийн наймд улсын харцага Л.Лха-Очир, улсын начин Д.Цэрэнтогтох, аймгийн арслан Ч.Мөнхтогтох, А.Нармандах нар үлдэв.
Тус барилдааны үеэр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутгийн зөвлөл, ЗДТГ-аас МҮБХ-нд С.Шагж аваргын зурмал хөргийг дурсгал болгон хадгалуулсан бол МҮБХ-ноос С.Шагж аваргын улсын наадамд үзүүлсэн амжилтыг батламжилсан батламжийг тус сумын хамт олонд гардуулсан юм. Мөн энэ өдрийн барилдаанд хүрэлцэн ирсэн болон барилдсан бүх аваргуудад хүндэтгэл үзүүлэв.
Маргааш Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, Улсын арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн нэрэмжит улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаантай.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
