Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Турк Улсын Истанбул хотын Хурлын төлөөлөгч, Захирагчийн ахлах зөвлөх Хакки Турунч тэргүүтэй зочдыг хүлээн авч уулзлаа. Турк улсын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотод 10 эмнэлгийн барилга барих төслийн талаар ярилцав. Тодруулбал, манай улсын нийслэлд 9 өрхийн эрүүл мэндийн төв, 1 Диализын төв барихаар төлөвлөж байгаа юм.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Турк улсын зүгээс Улаанбаатар хотод энэхүү төслийг хэрэгжүүлэхээр болсонд талархал илэрхийлээд “Монгол Улсад гадны хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа төсөл олон бий. Түүний дотроос буцалтгүй тусламжаар хэрэгжих цөөн төслийн нэг нь энэ юм. Улаанбаатар хотод 152 хорооны 152 өрхийн эрүүл мэндийн төв бий. 9-ийг нь шинэчилж барина гэдэг маш том тус гэж бид үзэж байна.” гэлээ. Төслийг 4 дүгээр сарын эхээр буюу барилгын улирал эхэлмэгц эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаагаас гадна эмнэлгийн барилгын ажлыг монголын компаниудаар гүйцэтгүүлэхийг Истанбул хотын Захирагчийн ахлах зөвлөх Хакки Турунч хэллээ. Мөн Диализын төв 10 аппараттай байхаар төсөлд тусгажээ.
Өрхийн эрүүл мэндийн төв болон Диализын төвийн барилга барих газрыг нийслэлийн зүгээс бэлдсэн байна. Тодруулбал, Диализын төвд Хан-Уул дүүрэгт 5000 м2 талбай, 9 өрхийн эрүүл мэндийн төв тус бүрт 1000 м2 талбай захирамжилсан гэв. Өрхийн эрүүл мэндийн төвийн хувьд 600 м2 талбайд төвийн барилга, 400 м2 нь ногоон байгууламж бүхий орчны талбай байна гэж тооцсон байна.
Туркын талын тооцоолсноор нэг өрхийн эрүүл мэндийн төв 6 эмчтэй. Эмч тус бүр 1800-2000 иргэн буюу нийт 12 мянган иргэнд үйлчлэх хүчин чадалтай гэж тооцоолжээ. Истанбул хотын төлөөлөгчид сонгогдсон газартай очиж танилцаад Улаанбаатар хотын удирдлагатай дахин ярилцахаа хэллээ. Төслийг хурдан хугацаанд эхлүүлж, хэрэгжүүлэхэд хотын зүгээс бүхий л талаар дэмжлэг үзүүлнэ гэдгийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
