Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд ОУПХ-ны 136-р чуулганд оролцож буй Арабын Нэгдсэн Эмират Улсын Холбооны үндэсний зөвлөлийн дарга, доктор Амал Абдулла Аль Кубаиситай уулзлаа.
УИХ-ын дарга М.Энхболд “Та бид хоёр Абу Дабид гурван сарын өмнө уулзаж, парламент хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурж байсан. Манай Эрчим хүчний сайд АНЭУ-д болсон сэргээгдэх эрчим хүчний олон улсын уулзалтад, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Азийн улс орнуудын гадаад бодлогын XV яриа хэлэлцээнд, Хууль зүй, дотоод хэргийн сайд танай Шадар сайд бөгөөд Дотоод хэргийн сайдын зохион байгуулсан уулзалт арга хэмжээнд оролцлоо. Энэ бол харилцаа илүү идэвхтэй болж буйн илэрхийлэл юм” гэв.
Тэрбээр хатагтай Аль Кубаисид хандан Монголын уул уурхай болон бусад салбарт Абу Дабигийн хөрөнгө оруулалтын сан, бусад байгууллагаас хөрөнгө оруулах асуудлыг судлах ажлын багийг Монголд ирүүлэхэд анхаарлаа хандуулна уу. Таныг Монголд айлчлахыг урьсан урилгаа энэ удаа дахин нотолж байна. Таны айлчлал Монгол Улс, АНЭУ-ын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал алхам болно гэлээ. Түүнчлэн АНЭУ-д 2020 онд болох ЭКСПО-д оролцоно уу гэсэн урилга танайхаас ирсэн. Манай улс оролцоно. Эдийн засгийн хүндрэлийг арилгахад тус дэм болохуйц томоохон төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх талаар манай Ерөнхий сайд танай Засгийн газарт хүсэлт илгээсэн. Тодорхой санал илэрхийлсэн хариу ирнэ гэдэгт найдаж байна гэж нэмж хэлэв.
Хатагтай Амал Абдулла Аль Кубаиси “Хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх, илүү үр ашигтай болгох чиглэлээр Монгол Улсын Их Хурлын дарга Таны гаргаж буй хүчин зүтгэлийг бид өндрөөр үнэлдэг” гэж үгийнхээ эхэнд онцлов. Тэрбээр Эмиратын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд биечлэн анхаарч, Эдийн засгийн асуудал хариуцсан сайд болон холбогдох албаны хүмүүст чиглэл өгье. Түүнчлэн Монголын бизнесийн төлөөлөгчид Эмиратад ирж, манай хөрөнгө оруулагчидтай яриа хэлэлцээ хийгээсэй гэж хүсэж байна гэв.
Манай хоёр орны итгэлцэлд суурилсан найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цаашид улам гүнзгийрэн хөгжинө гэдэгт би огт эргэлзэхгүй байна гэж уулзалтын төгсгөлд хатагтай Аль Кубаиси хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
