Богино хэмжээний уран сайхны кино бүтээж, үзэгчдийн таашаал, талархалыг хүлээгээд буй Хөгжмийн зохиолч Л.Балхжавын хүү Чингүүн кино урлагт нэгэн шинэ тэсрэлтийг хийж байгаа нь “Хайр” кино юм. Тэрээр уг киног хүн бүрийн хэрэглээ болсон ухаалаг ГАР УТАС ашиглан бүтээсэн байна.
Тэрээр Техник, технологи хөгжиж, орчин үеийн камераар авсан бүтээл л “сайн” гэх өрөөсгөл ойлголтыг эвдэж “Кино зохиол сайн байвал гар утсаараа ч кино бүтээж болно” гэдгийг батлахыг хүсчээ. Найруулагч Б.Чингүүн уг киноны зохиолыг өөрөө бичсэн бөгөөд хамгийн сүүлд найруулсан “Аз жаргал” кинонд тоглосон Ц.Мичидмаа охин гол дүрд тоглож, зураглаачаар “Ану хатан”, “Бодлын хулгайч” киноны зураглаач Э.Очгэрэл ажилласан байна.
Тэгвэл кино урлагт шинэ өнгө төрхийг нэмж, тэсрэлт хийж чадсан “Хайр” кино үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ.
Монголын анхны ухаалаг гар утсаар хийсэн бүрэн хэмжээний “Хайр” кино 2017 оны 4-р сарын 29-ны Бямба гаригт 18 цагаас Тэнгис кино театрт нээлтээ хийх гэж байна.
Найруулагч Б.Чингүүний хувьд энэхүү бүтээлээрээ өөрийнхөө чансааг харуулж, монголын кино урлагийн энгийн хэв маягийг эвдэж, шинэ хийц, өнгийг бий болгохоор зорьсон нь олны анхаарлыг татаад байгаа нь нууц биш юм.
Хүн бүрийн хайрын түүх гар утсанд хадгалагдсан байдаг. Тэгвэл гар утсаар бүтээсэн монголын анхны “ХАЙР” киног үзэгчид тэсэн ядан хүлээж байгаа нь ойлгомжтой. Найруулагч Б.Чингүүн 20 богино хэмжээний кино бүтээж, 6 бүрэн хэмжээний кино найруулж, үзэгчдийн хүртээл болгож байсан бол бүрэн хэмжээний 7 дахь кино нь энэ болж байна.


Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
