2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын нийт агентлаг, харьяа газрууд Сүхбаатарын талбайд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байгаа билээ.
Энэ дагуу нийслэлийн Газрын алба 2017 оны тавдугаар сарын 3-ны өдөр иргэдэд ажлаа сурталчлах өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.
Өдөрлөгийн үеэр нийслэлийн Газрын албанаас дараах үйлчилгээг иргэдэд үзүүлнэ.
Газар өмчлөлийн чиглэлээр иргэдэд үзүүлэх үйлчилгээ:
- Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажсан Газар өмчлөлийн шийдвэрүүд тараана
- Иргэн гэр бүлийн хэрэгцээнд зориулсан газар өмчилж авахыг хүссэн өргөдөл авна
- Улаанбаатар хотод газар өмчилж аваагүй нь үнэн тодорхойлолт гаргаж өгөх
- Газар өмчлөлийн талаар танилцуулга хийнэ
- Гэр хорооллын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт бичиж иргэдэд олгоно
Газрын төлбөрийн чиглэлээр иргэдэд үзүүлэх үйлчилгээ:
- Иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газрын төлбөрийн нэхэмжлэл бичнэ
- Газрын төлбөрийн чиглэлээр иргэдэд мэдээлэл өгнө
- Газрын төлбөртэй холбоотой хууль, тогтоомжийн талаар зөвлөгөө өгнө
Газрын кадастрын чиглэлээр иргэдэд үзүүлэх үйлчилгээ:
- Иргэдэд кадастрын зургаар үйлчилнэ
- Газар эзэмших эрх нь барьцаанд бүртгэлтэй эсэх лавлагаа олгоно
Газар эзэмшүүлэх, ашиглуулах чиглэлээр иргэдэд үзүүлэх үйлчилгээ:
- Газар эзэмших, ашиглах эрхтэй холбоотой материал бүрдүүлэлтийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгнө
- Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах тухай хүсэлт хүлээн авна
- Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай хүсэлт хүлээн авна
- Газар эзэмших эрхийн талбайн хэмжээн зориулалт өөрчлөх, эдэлбэрийн хэлбэр, байршил, оноосон нэр өөрчлөх тухай хүсэлт хүлээн авна
- Газар эзэмших эрхийн барьцааны бүртгэл хийнэ
- Газар эзэмших эрхийг барьцаанаас чөлөөлнө
- Газар эзэмших эрхийг барьцаанд бүртгэлтэй эсэх лавлагаа өгнө
- Иргэдэд газрын харилцааны чиглэлээр тайлбар, мэдээлэл өгч ажиллана гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
