Нийслэлийн засаг дарга С.Батболд болон бусад албаны хүмүүс өнөөдөр СБД-ийн 15-р хорооны дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдэж буй Сэлбэ коллекторын явц, Гэр хорооллын бие даасан дэд бүтцийн төв /Сервис центр/-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга С.Батболд хэлсэн үгэндээ “Хотын өмнө тулгамдаж буй гол асуудлын нэг бол иргэдийг орон сууцжуулах ажил юм. Нийслэлийн дахин төлөвлөтийн хүрээнд өндөр давхрын орон сууц барьж иргэдийн газрыг орон сууцаар солих хөдөлгөөн 28 байршилд эхлээд явж байна. Цаашид нэмж 76 байршил болгох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.
Мөн “Сервис центр” буюу үйлчилгээний төв бүхий “Орон сууцны бичил хороолол”-ууд байгуулна. Энэ нь өөрөө иргэдийн газрыг авахгүйгээр Нийслэлийн төсвөөс иргэдэд дэд бүтцийн тал дээр дэмжлэг үзүүлнэ. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд хамгийн гол нь иргэдийн оролцоо чухал байна. Төслийн хамгийн давуу тал нь иргэд өөрсдийн газар дээрээ зохион байгуулалт хийх юм. Анхны төсөл энэ зунаас хэрэгжиж эхэлнэ”хэмээв.
Энэхүү төсөл хэрэгжиснээр Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд ил задгай ОО-той, бохир ус, хог хаягдлаа жалганд асгадаг байдлаасаа татгалзан байгаль экологид хор нөлөөгүй сууцанд амьдрах, гадаргын усыг хуримтлуулан цэвэршүүлж ахуйн хэрэглээнд ашиглаж гүний цэвэр усаа хэмнэх боломжийг бүрдүүлэх юм байна.
“Орон сууцны бичил хороолол”-ыг байгуулснаар гарах үр дүн:
- Улаанбаатар хотын гүний усны нөөц, эх үүсвэрүүлийг хамгаалж, бохирдох эрсдлийг бууруулна
- Агаар, хөрс, усны бохирдол үүсгэгч эх үүсвэрүүдийг арилгаснаар халдварт өвчлөл бодитойгоор буурна
- Гэр хорооллын айл өрхүүдийг инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн хангамжид холбосоноор ядуурал, нийгмийн ялгаа арилж тэнцвэрт байдал бүрдэнэ
- Гэр хорооллын нутаг дэвсгэр тэлэхгүй гэж үзвэл Улаанбаатар хотын нийт агаарын бохирдлын 48.75 хувиар буурна
- 11508 га газрын хөрсийг бохирдуулагч эх үүсвэрийг устгаж, 1,567.944 м3 хөрсийг нөхөн сэргээнэ
- Иргэдийн газар, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ 3-4 дахин өснө
- “Сервис центр”-ийг дагасан жижиг дунд үйлдвэрлэл хөгжсөнөөр 24274 ажлын байр нэмэгдэнэ
- Өмчлөлийн газартай инженерийн дэд бүтцээр хангагдах
- Эрүүл аюулгүй тав тухтай тохилог орчинд амьдрах
- Газрынхаа үнэ цэнийг 3-4 дахин нэмэгдүүлэх
- Төрийн болон нийгмийн үйлчилгээгээр хангагдах
- Жижиг дунд бизнес эрхлэх боломж бүрдэх.






Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
