Энэ сарын 1-нээс төмөр замын ажилчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гарсан байна. Мөн өртөө зөрлөгт ажиллаж байгаа төмөр замчдын орон сууцны асуудлыг шийдвэрлэж эхэлжээ.
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа:
Транзит тээврийг нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж, Зам, тээврийн хөгжлийн яам, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хамтын ажиллагааны үр дүнд Монгол улсаар дамжин өнгөрөх чингэлэг тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэж, зарцуулах хугацаа багассан. Мөн Олон овоот өртөөнөөс нүүрс ачих терминалыг ашиглалтад орууллаа. Эхний хагас жилийн байдлаар тээврийн хэмжээ 10 гаруй хувиар нэмэгдэж, уул уурхайн экспортын тээвэрлэлт нэмэгдсэн зэргээс хамаарч төмөр замын тээврийн орлого өнгөрсөн онтой харьцуулахад 10 гаруй хувиар өссөн үзүүлэлттэй явж байна.
Улаанбаатар төмөр зам нь өнөөдөр нийт 15 мянга орчим ажилчинтай, 70 гаруй өртөө зөрлөгтэй.Тэгвэл өнгөрсөн зургадугаар сард Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Ганбат болон түүний ажлын багийнхан хөдөө орон нутагт ажиллаж 17 өртөө зөрлөгийн нийт 1500 гаруй ажилтан албан хаагчидтай уулзаж тулгамдаж буй асуудлыг сонсож боломжтой зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажилласан. Өртөө зөрлөгийн ажилтан албан хаагчид нэн тэргүүнд цалингаа нэмэх хүсэлтийг их тавьж байсан. Бид энэ асуудлыг шийдвэрлэх боломжийг судалж ажилласны үр дүнд энэ сарын 1-ээс эхлэн төмөр замын нийт ажилтан албан хаагчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэр гарсан.
Түүнчлэн өртөө зөрлөгийн ажилчдын зүгээс нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байр орон сууцны асуудал нэн тэргүүнд яригддаг.Ажилчдын орон байрны асуудал, сургууль цэцэрлэгийг цогцоор нь шийдвэрлэх ажлыг Зам, тээврийн хөгжлийн яам, холбогдох байгууллагуудын удирдлагууд хамтран шат дараатайгаар хэрэгжүүлж ирсэн. Эхний ээлжинд Улаанбаатар, Зүүнхараад 10 гаруй байрыг төмөр замчдад хувьчлах асуудал шийдэгдээд байсан бол зургаадугаар сард Замын-Үүдийн төмөр замчдын гэх 60 айлын орон сууцыг хувьчлах асуудлыг бид шийдэж чадлаа. Олон овоо өртөөнд төмөр замчдад зориулсан орон сууцны барилгын ажил явагдаж байна. Ашиглалтад орсны дараа салбарын ажилчид хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр орон сууцтай болох боломж бий болно. Цаашид хэрэгцээ шаардлагын дарааллаар өртөө зөрлөгүүдэд орон сууцны барилгын ажил үргэлжлээд явагдана.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
