Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн дүн гараагүй байгаа ч нэр дэвшигч М.Энхболд болон Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ дахь бүлгийн дарга Д.Хаянхярваа нар хэвлэлийнхэнд хандан мэдээлэл хийж, энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хүндэтгэж байгаагаа мэдэгдлээ. Хэдийгээр энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд МАН амжилттай оролцож чадаагүй ч Засгийн газрын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө бүрэн дүүрэн хэрэгжүүлж, улс орны эдийн засгийн хямралт байдлыг гэтлэн давж, ард түмнийхээ аж амьдралын сайн сайхны төлөө амалсан, хийж эхлүүлсэн бүхий л ажлаа ажил болгохын төлөө бүх бололцоогоо дайчлан ажиллахаа хэлсэн байна.

МАН-аас нэр дэвшсэн УИХ-ын дарга М.Энхболд их хурлын даргын хувьд СЕХ-оос эцсийн дүн гарч сонгуулийн тайлан их хуралд өргөн баригдмагц ээлжит бус чуулган зарлаж Монгол Улсын шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг шуурхай зохион байгуулахаа хэлэв. МАН-д саналаа өгсөн 500 мянган сонгогчиддоо, МАН-ын төлөө бүх шатанд зүтгэж дэмжиж ажилласан гишүүд дэмжигчдэдээ МАН-ын зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлж байгаагаа хэвлэлийн хурлын төгсгөлд хэлсэн байна. Улс төрийн ууган хүчин МАН сонгогчдынхоо саналыг хүндэтгэж сонгуулийн эцсийн дүн гараагүй байгаа ч ийнхүү мэдээлэл хийн байр сууриа илэрхийлсэн байна.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
