УИХ-ын 39 дүгээр тогтоолын дагуу зохион байгуулж байгаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр /2017.08.23/ Багахангай дүүрэгт боллоо.
Хэлэлцүүлэгт Багахангай дүүргийн Засаг даргын орлогч Б.Болормаа, ИТХ-ын дарга Х.Цогцэцэг, ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга Ц.Дэнсмаа болон I,II хорооны 200 гаруй иргэн оролцож, санал бодлоо солилцлоо.
Хэлэлцүүлгийг УИХ-ын Тамгын газрын Эдийн засгийн байнгын хорооны ахлах зөвлөх Ж.Батсайхан хөтөлж, УИХ-ын тогтолцоонд орсон нэмэлт өөрчлөлтийн талаар Эдийн засгийн байнгын хорооны зөвлөх Д.Мягмарцэрэн, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай нэмэлт, өөрчлөлтийн талаар ахлах зөвлөх Н.Мөнхзэсэм, Засгийн газар, шүүх эрх мэдлийн хүрээнд орж буй нэмэлт өөрчлөлтийн талаар Эдийн засгийн байнгын хорооны зөвлөх Л.Батмөнх нар танилцуулж, мэдээлэл өглөө.
Танилцуулга мэдээллийн дараа, иргэд санал бодлоо хуваалцаж, сонирхсон асуултдаа хариулт авлаа.
Багахангай дүүргийн I хорооны иргэн С.Баатархүү “Үндсэн хууль нь тухайн улс орны “эцэг” хууль байдаг. Иргэний хувьд хоёр нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байгаа. Миний ойлгож байгаагаар Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх нь зөв. Учир нь, улс төрийн харьяалалгүй ажлаа шийдэх боломжтой. Хоёрдугаарт, төрийн албыг тодорхой зааж өгсөнд баярлаж байна. Төрийн албанд намын харьяаллыг тодорхой тусгасан. Төрийн албаны үүргийг гүйцэтгэхэд намын асуудал ихээхэн хүндрэл учруулдаг. Олон жил ажилласан мэргэжлийн хүмүүсийг намын харьяаллаар ажлаас нь хоморголон халдаг шүү дээ. Үүнийг цэгцлэх нь улс орны хувьд томоохон шинэчлэл болно гэж үзээд дээрх хоёр нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байна” гэлээ.
ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга Ц.Дэнсмаа “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн ард нийтийн хэлэлцүүлэг манай дүүрэгт зохион байгуулагдаж байна. Дүүргийн Засаг даргын захирамжаар 11 хүний бүрэлдэхүүнтэй баг гарч хорооны иргэдэд хэсэгчилсэн байдлаар мэдээлэл хүргэж ажиллаж байна. Энэ хүрээнд иргэдийнхээ саналыг нэлээд түлхүү авч байна. Иргэдийн хүсэн хүлээж байгаа саналууд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд туссанд талархалтай байна. Багахангай дүүргийн иргэдээс ирж байгаа саналыг харахад хот болох хүсэлтийг их тавьж байна. Иймд УИХ-ын Тамгын газраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа хүмүүс иргэдийн саналыг хуулийн төсөлд тусгуулахад ач холбогдол өгч ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Багахангай нь нийслэлээс алслагдсан гурван дүүргийн нэг. Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулахын тулд Багахангайг дүүргийн статустай байгуулаад 27 дахь жилдээ ажиллаж байна. Дүүргийн онцлог нь дэд бүтэц сайн хөгжсөн, газар нутгийн хувьд үйлдвэр үйлчилгээ явуулахад тохиромжтой. Учир нь, төмөр зам, автозамд холбогдсон нь цаашид Улаанбатарын дагуул хот болон хөгжих боломжтойг иргэд нь онцолж байлаа. Хэлэлцүүлэг Багануур дүүрэгт үргэлжилнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
