Манайхан хөгийн юмыг мөн ч их сэдэх юм даа. Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд баахан дарга нар зорин очиж жорлонгийн нээлт хийж улаан тууз хайчилжээ. Аялал жуулчлал хөгжиж байгаа гэх Хөвсгөлд жорлонгийн асуудал маш хүнд. Монголыг зорьж ирсэн гадаадынхан байгалийн 00-д “морь харах” гэж үйлээ бардаг нь нууц биш. Гадаад дотоодын аялагчдыг хүнд байдлаас гаргахын тулд боловсон жорлон байгуулж байгаа хоймор нутгийнханд талархая. Жорлон хэрэгтэй юу гэвэл маш хэрэгтэй. Харин тэр тууз дарга нар юу ч билээ, ёстой илүүджээ.
Хэдэн урц,хэв загвар муутай модон байшин барьчихаад аялал жуулчлал хөгжүүлж байна гэж хийрхдэг дарга нар жорлон барьж байгуулах тууз хайчлах ажилдаа ямар их ач холбогдол өгнө вэ. Гадныхныг модны ёроолд суугаад “морь хар” гэснээс арай дээр юмаа даа, янз нь. Хятадууд Эрээнийг хөгжүүлэхийн тулд хамгийн эхлээд дэд бүтцээ шийдсэн юм гэн билээ. Манайхан Хөвсгөлийг аялал жуулчлалын төв болгохоо жорлонгийн нээлт хийж тууз хайчлахас ийнхүү эхлэвэй. Хөвсгөлд очсон жуулчдад цаа буга,цаатангуудын отог, гар хийцний сав суулга, тайгын амьдрал үзүүлээд буцаадаг байсан бол одоо шинэхэн боловсон жорлонгоор үйлчилдэг болох нь дээ. Улаан тууз хайчилсны ашиг гарах нь дамжиггүй.
Н.Дөл

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Хөвсгөлчүүдээ хувийн усан онгоцнуудынхаа аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажииллах вэ? Бас Хатгал тосгоны буудлуудынхаа ариун цэвэр эрүүл ахуйн байдлыг нэг үнэлээд өгөөрэй
туузаа хайчлаад ,дараа нь жорлондоо орж баа ккк , анхны уйлчлуулэгч
Kkkkk ur ogoojoo ogoh bhoo orchinii bohirdol bagasah ni bagsah l bh l da gehdee tuuz yu we kkkkk tuuz haichlaad bj bga nohoduud bulchirhaigaa awhuulsan bololtoidogoo kkkkkk
yaanaaaaaaaaaaa…medreluudee yaanaaaaaa…uursduusuu ich….