Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нээлттэй дуудлагын худалдаагаар “Оргил рашаан сувилал” төрийн өмчит компанийг 15,02 тэрбум төгрөгөөр хувьчиллаа.
Улсын Их Хурлын 2015 оны 70 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”, 2016 оны 64 дүгээр тогтоол, Засгийн газрын 2015 оны 330 дугаар тогтоолоор “Оргил рашаан сувилал” төрийн өмчит хувьцаат компанийн үндсэн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй байх нөхцөлтэйгээр нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн.
УИХ-ын шийдвэрийн дагуу 2015, 2017 онд 2 удаа нээлттэй дуудлагын худалдааг зохион байгуулахад нэг ч оролцогч ирээгүй. 3 дахь удаагаа 2017 оны 372 дугаар тогтоолоор “Оргил рашаан сувилал” ТӨХК-ийг 12,0 тэрбум төгрөгөөр нээлттэй дуудлагын худалдааг зарлахад “Гурван гол холдинг” ХХК, иргэн Д.Ганбат нар оролцож, иргэн Д.Ганбат 15,02 тэрбум төгрөг буюу 3,0 тэрбум төгрөгөөр үнийг өсгөж худалдаж авлаа.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар иргэн Д.Ганбаттай хийсэн “Худалдах, худалдан авах гэрээ”-нд компанийн үндсэн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй байх, мэргэшсэн мэргэжлийн ажиллагсдын ажлын байрыг хадгалах, үйлчилгээ, үйл ажиллагааны түвшинг бууруулахгүй байх, үйлчилгээний хамрах хүрээг өргөтгөх, чанарыг сайжруулж ажиллах зэрэг нөхцлийг тодорхой тусгасан байна.
Мөн “Оргил рашаан сувилал” төрийн өмчит компанийн нийт ажиллагсдын үр дүнгийн урамшуулалд 44 сая төгрөг, түлээ нүүрсний хөнгөлөлтөд 8 сая төгрөг, тэтгэвэрт гарахад олгох 42 сая төгрөг, компанийн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн ажлын 109 сая төгрөг, харилцагч нартай хийх төлбөр тооцооны 45 сая төгрөгийн асуудлыг шийдвэрлэв.

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
