Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны Ассамблейн 137 дугаар чуулган Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хотноо дөрвөн өдөр үргэлжилж өндөрлөлөө. Тус чуулганд Монголын парламентын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцсон Монгол Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав 2017 оны 10 дугаар сарын 17-нд “Шашин хооронд, үндэстэн хооронд яриа хэлэлцээ явуулах замаар соёлын олон ургальч үзэл, энхийг урагшлуулах нь” сэдвийн хүрээнд болсон нэгдсэн хэлэлцүүлэгт оролцож үг хэлэв.
Тэрбээр хэлсэн үгэндээ, эдүгээ дэлхийн олон улс орны дотоодод, улс орнууд хоорондын зөрчил, сөргөлдөөн шашин хоорондын болон үндэсний цөөнх хоорондын маргаанаас үүдэлтэй байгаа нь Та бидний сэтгэлийг түгшээсээр байна. Аливаа улс орны дотоод зөрчил, түүнээс улбаалсан дайн дажны хөлд энгийн номхон ард иргэд өртөж, тэдний амьд явах эрх ноцтойгоор зөрчигдөж байгаа талаар сүүлийн жилүүдэд олонтаа сонсож байна. Үүний улмаас эх нутгаа орхин харийн улс оронд амь зогоож, цагаачлан амьдарч байгаа сая сая хүний хувь заяа шашин, соёлын ялгаатай холбоотой нь улам бүр тод болж байна. Ийм нөхцөл байдал дэлхийн олон цэгт хүмүүнлэгийн хямрал бий болгож, урьд өмнө байгаагүй түвшинд хүний амь насыг эрсдэлд оруулж байна. Иймээс шашин, соёлын зүтгэлтнүүд энх тунх, амар амгалан амьдрахын төлөө яриа хэлэлцээ хийх талаар үргэлж анхаарал тавьж байх нь чухал юм. Тэдний энэ ажил үйлсэд эрдэмтэн мэргэд, иргэний нийгэм болон олон улсын байгууллагууд, түүний дотор Олон Улсын Парламентын Холбооны төлөөлөл оролцож байх нь тулгараад байгаа олон асуудлыг ард нийтэд зөвөөр мэдээлж ойлгуулах, хүмүүнлэгийн хямралыг зохицуулахад чиглэсэн олон улсын хүч чармайлтыг өргөжүүлэх ач холбогдолтой гэдгийг онцолсон юм.
Түүнчлэн олон жилийн дайн дажинд нэрвэгдсэн ард олныг гэмт халдлага, мөрдөн мөшгилт, ялгаварлан гадуурхлаас хамгаалах, цагаачдыг сайн дурын үндсэн дээр эсэн мэнд буцааж, төрсөн газар нутагт нь эргэн суурьшуулах явдал чухлаар тавигдаж байна. Шашны нэрийн өмнөөс гэмт халдлага үйлдэх, соёлын олон ургальч үзлийг үл тэвчихийн эсрэг эв эеийг бэхжүүлж, шашин, соёлын олон янз байдлыг дэмжих зорилгоор харилцан ойлголцол, хамтын ажиллагааны зарчимд тулгуурласан яриа хэлэлцээ явуулах нь чухал гэдгийг Улсын Их Хурлын дэд дарга онцлон тэмдэглэв.
Үргэлжлүүлэн тэрбээр Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд Монголын төлөөлөгчдийн байр суурийг илэрхийлэн, санал хураалтад оролцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
