Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Их хотын хямдрал” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн уламжлалтай. Тав дахь жилдээ зохион байгуулж буй “Их хотын хямдрал-378” арга хэмжээний нээлтийн ёслол өнөөдөр Улаанбаатар их дэлгүүрт боллоо. Нээлтийн ёслолын арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Улаанбаатар их дэлгүүрийн захирал Г.Баттүшиг болон бусад холбогдох албаны хүмүүс, худалдан авагчид оролцсон юм. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Их хотын хямдрал-378” арга хэмжээг нээн, хэнгэрэг цохиж “Их хотын хямдрал” эхэлснийг зарлалаа.
Өнгөрөгч 7 хоногт хотын удирдлагууд нийслэлд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж буй томоохон ААН-үүдийн удирдлагыг хүлээн авч уулзсан юм. Уулзалтын үеэр Хотын дарга энэ сарын 22-29-ний хооронд 7 хоногийн турш бүтээгдэхүүн, үйлчилгээндээ тодорхой хямдрал, урамшуулал зарлаж, нийслэлийн иргэддээ бодитой бэлэг барихыг уриалж аж ахуйн нэгжийн удирдлагуудад Уриалгыг гардуулан өгсөн юм.
Энэ үеэр худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд иргэдийнхээ төлөө нийслэлээс зохион байгуулж байгаа арга хэмжээг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлжээ.
Тус уулзалтанд Алтан тариа, Талх чихэр, Өгөөж чихэр боов ХХК, Сүү, АПУ ХК, гэх зэрэг хүнсний үйлдвэрүүд, Арьс ширний холбоо, Дархан нэхий ХК, Буян ХХК, Саммит компьютер технологи ХХК /PC mall сүлжээ дэлгүүр/, Некст электроникс /сүлжээ дэлгүүрүүд/ Номин тав трейд, Алтан жолоо трейд /Сансар сүлжээ/, Боса, Сонгинохангай ХХК /Миний дэлгүүр сүлжээ/ зэрэг сүлжээ дэлгүүрүүд, Арга билэг трейд /10000 нэрийн бараа/, Түшиг ХХК /Улаанбаатар их дэлгүүр/ гэх зэрэг томоохон худалдааны төв, их дэлгүүрүүд, Их монгол ХХК /Сохо тавилгын дэлгүүр/, Сэрж интернэшнл ХХК /Милая сүлжээ зоогийн газар/, Энзоко ХХК /Бродвей сүлжээ ресторан/, Номадс хоспиталити /Номадсын сүлжээ ресторан/ гэх зэрэг хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрууд, Хос шагай, Нью лайн /Парадокс/, Дипломат Баярмаа /Дипломат/ үсчин гоо сайхны салон зэрэг нийт 72 аж ахуйн нэгжийн удирдлага оролцсон гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
