Хүүхдийн мөнгийг өгнө,өгөхгүй гээд байсхийгээд л сенсаац болдог. Өнгөрсөн намаржин хүүхдийн мөнгөө харуулдсан эхчүүд ашгүй мөнгөтэйгөө золгох нь. УИХ-ын 2017 оны төсвийн тодотголд тавьсан Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой шийдвэрээ гаргаснаар гацаанд ороод байсан хүүхдийн мөнгөний санхүүжилт шийдэгдлээ. Энэ оныг дуустал Монголын бүх хүүхдэд 20 мянган төгрөгийг нь хэл амгүй олгоход шаардагдах 104.5 тэрбум төгрөгийг 2017 оны төсвийн тодотголд суулгасан. Хүүхдийн мөнгө эх үүсвэргүйгээс өнгөрсөн наймдугаар сараас эхлэн олголт зогссон. Юутай ч Засгийн газрын зүгээс ирэх даваа гаригаас эхлэн 8,9,10 дугаар сарын мөнгийг бяцхан иргэддээ олгож эхлэх нь. Сар бүр хүүхдэд олгодог 20 мянган төгрөг баячуулд бол “үдийн будаа”. Харин түүнийг авах гээд хүсэн хүлээж байгаа хүмүүст их мөнгө шүү дээ. Дөрвөн хүүхдийнхээ мөнгөөр бүтэн сар идэх хүнсээ бэлддэг гэж ядруухан амьжиргаатай эмэгтэй ярьж байсан. 20 мянга учиртай мөнгө дөө.
Н.Дөл

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
