УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, уг хуулийн төслийг баталлаа.
Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалахтай холбогдсон харилцааг 1993 онд баталсан, 1995, 1996, 2010, 2011 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2001, 2007 онд шинэчлэн найруулсан “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулиар зохицуулж байсан.
Нийтийн эрүүл мэндэд халтай, эдийн засагт хохиролтой өвчнүүдээс мал сүргээ хамгаалж, эрүүлжүүлэх нь нэн чухал асуудал байсан. Улс орнуудын амжилтын үндэс болсон МАЛ ЭМНЭЛГИЙН САЙН ЗАСАГЛАЛ-ыг хөгжүүлж, мэргэжлийн үйлчилгээг тогтвортой санхүүжилтээр, иж бүрэн, хүртээмжтэй, хийдэл, давхардалгүй, үр ашигтай үзүүлэх нөхцөлийг хангасан “эрх зүйн орчин”-ыг бүрдүүлэх шаардлага тулгарсан.
“Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуульд батлагдахаас өмнө Монгол оронд байнга болон түр нутагшсан зэрлэг амьтны эрүүл мэндийг хамгаалах асуудал, хүрээлэн буй орчны бохирдол, доройтол, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалах халдваргүй өвчинтэй тэмцэх арга хэмжээ, халдварт өвчнөөс эрт сэрэмжлүүлж шуурхай хариу арга хэмжээ авах байнгын бэлэн байдал, мал эмнэлгийн лабораторийн чиг үүрэг, мал, амьтны өвчний бүртгэл, тархвар зүйн /эпидемиологи/ мэдээллийн сан, малын эмчийн ёс зүй, сумдын мал эмнэлэг, үржлийн тасгийн эрхлэх үйл ажиллагаа, түүнд ажиллаж байгаа төрийн албан хаагчийн эрх үүрэг, хариуцлага зэрэг асуудлууд огт зохицуулалтгүй байсаар ирсэн.
Хууль, эрх зүйн зохицуулалтгүй байсан дээрх асуудлыг шийдвэрлэх гарц нь өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” юм.
.jpg)
“Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хууль
Аливаа улс орны мал эмнэлэг нь мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, өвчин эмгэгтэй тэмцэх, эрүүлжүүлэх, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах замаар нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, гадаад, дотоод худалдаанд үүссэн хориг саадыг арилгахад чухал үүрэг гүйцэтгэдэг билээ.
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль нь 7 бүлэг, 37 зүйлтэйгээр боловсруулсан. Үүнд: Нэгдүгээр бүлэг нийтлэг үндэслэл, Хоёрдугаар бүлэг мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, Гуравдугаар бүлэг мал, амьтны өвчинтэй тэмцэх, Дөрөвдүгээр бүлэг нийтийн эрүүл мэндийг хамгаалах, тавдугаар бүлэг Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах тогтолцоо, Зургаадугаар бүлэг Мал эмнэлгийн үйлчилгээний санхүүжилт, Долоодугаар бүлэг нь хариуцлага, хууль хэрэгжих хугацаа гэсэн бүтэцтэй.
- Хуулийн Нийтлэг үндэслэл болох 1 дүгээр бүлэгт Хуулийн зорилт, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, Хуулийн үйлчлэх хүрээ, Хуулийн нэр томьёо, Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалахад баримтлах зарчим гэсэн 5 зүйлтэй.
- Мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх гэсэн 2 дугаар бүлэгт Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, Урьдчилан сэргийлэх ерөнхий арга хэмжээ, тархвар зүйн судалгаа хийх, мэдээллийн сан бүрдүүлэх, дархлаажуулалтын ажил зохион байгуулах, халдварт өвчин гарсан үед мал, амьтныг нүүлгэн шилжүүлэх гэсэн 5 зүйлтэй.
- Мал, амьтны өвчинтэй тэмцэх гэсэн 3 дугаар бүлэгт Мал, амьтны халдварт өвчний жагсаалт батлах, Халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээ, Бэлэн байдлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх, Халдварт өвчний тандах, өвчингүй, тайван байдлыг баталгаажуулах, Халдварт өвчнийг оношлох, шуурхай хариу арга хэмжээ хэрэгжүүлэх, Халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээний бүсчлэл, Хорио цээрийн дэглэм тогтоох, цуцлах, Хязгаарлалтын дэглэм тогтоох, цуцлах, Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед ажиллах мэргэжлийн баг, ангийн хэрэгжүүлэх үйл ажиллагаа, Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон нутаг дэвсгэрт хориглох үйл ажиллагаа, Мал, амьтны шимэгчтэх өвчинтэй тэмцэх арга хэмжээ, Мал, амьтны халдваргүй өвчний оношилгоо, эмчилгээ гэсэн 12 зүйлтэй.
- Нийтийн эрүүл мэндийг хамгаалах гэсэн 4 дүгээр бүлэгт Мал, амьтнаас хүнд халдварладаг өвчинтэй тэмцэх, хяналтад авах арга хэмжээ, Мал, амьтны эмийн зохистой хэрэглээг нэвтрүүлэх, хянах, Мал, амьтны тэжээлийн нэмэлтийн хяналт, Мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн дэх эм, пестицидийн үлдэгдлийн хяналт, Мал, амьтны гаралтай хүнсний болон хүнсний бус түүхий эд, бүтээгдэхүүнд ариун цэврийн магадлан шинжилгээ хийх, баталгаажуулах гэсэн 5 зүйлтэй.
- Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах тогтолцоо гэсэн 5 дугаар бүлэгт Мал эмнэлгийн салбарын байгууллага, Мал эмнэлгийн лабораторийн үйл ажиллагаа, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн үйл ажиллагаа, Мал эмнэлгийн хяналт, малын эмч, мал эмнэлгийн ажилтны нийгмийн баталгаа гэсэн 5 зүйлтэй.
- Мал эмнэлгийн үйлчилгээний санхүүжилт гэсэн 6 дугаар бүлэгт Улсын төсвөөс санхүүжүүлэх арга хэмжээ, Орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх арга хэмжээ, Иргэн, хуулийн этгээдээс санхүүжүүлэх арга хэмжээ гэсэн 3 зүйлтэй.
- 7 дугаар бүлэгт Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, Хууль хүчин төгөлдөр болох гэсэн 2 зүйлтэйгээр уг хууль батлагдлаа.
“Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуульд төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллага, хувийн мал эмнэлэг, мал эмнэлгийн лаборатори, иргэн, хуулийн этгээд тэдгээрийн эрх үүрэг, малын эмчид итгэмжлэл олгох үйл ажиллагаа, мэргэжлийн ёс зүй, мал эмнэлгийн байгууллагын чиг үүргийг илүү нарийвчлан тусгасан.
Мал, амьтны халдварт өвчин гарсан тохиолдолд түүнийг эрт илрүүлэх явдал хамгаас чухал байдаг. Иймээс халдварт өвчингүй тайван байдлыг баталгаажуулах тандалт шинжилгээ хийх, өвчний сэжиг илэрсэн үед шуурхай арга хэмжээ хэрэгжүүлэх, оношийг баталгаажуулан нийтэд мэдээлэх, хорио цээр, хязгаарлалтын бүс тогтоох, уг бусэд цогц арга хэмжээ хэрэгжүүлэх асуудлыг “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуульд тусгаж өгсөн. Түүнчлэн мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаанд оролцогчдын үүрэг, хариуцлагын зааг ялгааг уг хуулиар илүү тодорхой болгож өгсөн юм.
.jpg)
“Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хууль хэрэгжсэнээр гарах үр дүн
Хууль хэрэгжсэнээр Мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тандалт, судалгаанд тулгуурлан хэрэгжүүлдэг болох нөхцөл бүрдсэн. Ингэснээр халдварт өвчний голомтын тоо буурч, улмаар олон улсын худалдааны хорио цээрт гоц халдварт өвчингүй, тайван статустай бүс нутгийн хэмжээ нэмэгдэж, хамгийн гол нь малын гаралтай бүтээгдэхүүн “экспортлох” бизнесийн таатай нөхцөл бүрдэх юм.
Мөн мал эмнэлгийн салбар бодлого, хэрэгжилт, хяналтын нэгдмэл бүтэц бүхий мэргэжлийн босоо тогтолцоотой болж, дотоод, гадаад зах зээлд нийлүүлж байгаа бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөнийг хянах, хүнсний аюулгүй байдлын шаардлагыг баталгаажуулах үйл ажиллагаа олон улсын жишигт хүрнэ.
“Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хууль хэрэгжсэнээр Малчид, малын эзний үүрэг хариуцлагыг өндөржүүлж, малын халдварт өвчнийг эрт илрүүлэн шуурхай хариу арга хэмжээ хэрэгжүүлж, мал, сүргийнхээ эрүүл мэндийг тогтмол хянаж, өвчингүй, тайван байдлаа хадгалах эрх зүйн орчин бүрдэх юм.

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
