Арилжааны банкуудын зээлийн хүү өндрөөс өндөр байгаа нь бизнес эрхлэгчдийн тамирыг тасалж байгааг дээр доргүй шүүмжлэх атлаа ийм мөлжлөгөөс татгалзаж чадахгүй байна. Монголд мөнгө хүүлэгчдийн эсрэг хууль байхгүй. Хэрэв банкнаас өндөр хүүтэй ч гэсэн зээл авахгүй бол урагшаа хөдлөх ямар ч боломж алга байна. Тэгэхээр банкны зээлийн хүү хэт өндөр байгаатай хүн бүр олон жил эвлэрсэн. Арилжааны банкны зээлийн хүү 20 хувиас дээш байвал үүнийг олон улсад мөнгө хүүлэлт буюу мөлжлөгийн систем гэж үздэг юм гэсэн. Харин манай улсад байдаг л юм гэдэг. Манай арилжааны банкуудын зээлийн дундаж хүү 19 хувь байна. Хэрэв ийм хүү амлаад зээл олгоно гэвэл хөгжилтэй орны иргэд “амиа хорлож” мэднэ. Яагаад гэвэл Японд зээл 1 хувь. АНУ-д 3-5 хувь,Хятадад 5 хувь хүртэл байдаг юм гэнэ билээ. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан хэдэн сарын өмнө “арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулах цаг болсон. Монголбанк зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги боловсруулахаар ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа” хэмээн ярьж олны магнайг тэнийлгэх шахсан. Гэвч өнөө хэр ажил хэрэг болоогүй байх аж. Хөөрхий бизнес эрхлэгчид чихээ дэлдийтэл сураг тавих боловч нааштай юм дуулдах нь үгүй. Банк бол аливаа улс орны эдийн засгийн чухал салбар. Монголчуудын хувьд банкныхаа салбарыг хөл дээрээ бат зогсохыг хүлээсээр зээлийн хүү багасах болов уу хэмээн горьдсоор он жилүүдийг үдэж буй.
“Өнөөдөр арилжааны банкуудын нийт хөрөнгө Монгол Улсын жилийн төсөвтэй тэнцэхүйц болжээ. Ганцхан банк л гэхэд жилд 126 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олж байна.
Иймд банкны зээлийн хүүгийн хувийн дээд хэмжээг тогтоох тухай хуулийн төсөл санаачилсан юм.
Ардчилал бүх хүнд тэгш эрх чөлөө, тэгш боломжийг өгөх ёстой. Аль нэг тал нь давуу эрхээ ашиглаж мөнгө хүүлэхийг удаан тэвчих арга алга.
Ард түмэн ч үүнийг хүсч байгаа. Бид нийгмийн захиалга, олон улсын туршлагыг харгалзан үзэж (үүн дотор эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэгч АНУ, Япон гэх мэт) энэхүү хуулийн төслийг санаачилсан.
Өнөөдөр Төрийн ордонд банк, санхүү, иргэдийн төлөөллийг оролцуулсан “Нээлттэй хэлэлцүүлэг” зохион байгуулна.
Иргэд та бүхэн цахим сүлжээ ашиглан санал бодлоо нээлттэй илэрхийлэхийг хүсье” хэмээн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ уриалсан байна. Түүний үг юутай халуун дулаан эрчим түгээнэ вэ. Эрхэм гишүүнд талархая.
Банкууд хөрөнгө босгохын тулд харилцагч нартаа өндөр хүүтэй хадгаламж санал болгодог. Татсан мөнгөө ашигтай эргэлдүүлэх ёстой тул зээлийн хүүгээ өндрөөр тогтоодог. Монголд банкны салбар өрсөлдөөнгүй болсон. Улсын хэмжээнд 14 арилжааны банк үйл ажиллагаа явуулдаг. Тэд бүгдээрээ ижил шахуу хүүтэй зээлийг иргэн, аж ахуй нэгжүүдэд олгодог. Уг нь зах зээлийн зарчмын дагуу хоорондоо өрсөлдөж уян хатан нөхцөлтэй, бага хүүтэй зээл санал болгох байдлаар хэрэглэгч, харилцагчаа татах ёстой. Арилжааны банкуудын хадгаламжид буй 7.2 их наяд төгрөгийн 60 гаруй хувийг 200 гаруйхан гэр бүл эзэмшдэг. Тэд бүгдээрээ эрх мэдэл, албан тушаалын оргилд гарсан тул банкны зээлийн хүүг бууруулахыг хүсдэггүй. Банкны үйлчилгээ,зээлийн хүүгийн талаархи гомдол хэдэн боть номтой тэнцэнэ. Монголын санхүүгийн зах зээлийн 96 хувийг банкны салбар, үлдсэн 4 хувийг хөрөнгийн зах зээл болон бусад санхүүгийн байгууллагууд эзэлдэг гэдэг. Монгол Улсын хэмжээнд өнөөдөр 100 гаруй мянган өрх моргейж буюу буюу ипотекийн зээлтэй байна. Орон сууцны зээлд хамрагдсан иргэд хүү төлсөөр байгаад сөхөрч унаж байна. Анх зээл авахад нь бүх сард нь хүү авахаар тооцсон байдаг. Хүмүүс ийм байдлыг хичнээн шүүмжлээд хэн ч тоохгүй. Зээлтэй иргэд банкинд хүү төлсөөр ядууралд нэрвэгдэж байгааг УИХ-ын чуулган дээр Л.Энх-Амгалан гишүүн нэгэнтээ ярьсан боловч тарваганы нүх рүү хашгирсан мэт таг чиг болсон. Энэ удаа С.Эрдэнэ гишүүнтэй хамтран чангахан дугараасай билээ.
Н.Дөл

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Луу, хулгана, бич, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
УИХ-ын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд аюулт үзэгдэл, ослын 66 дуудлага бүртгэгджээ
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцов
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Милена Милатович Чойжин ламын сүм музейд зочиллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нар Чингис хаан Үндэс
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я.Милатович нар мэдээлэл өглөө
Шинэ клип: Дуучин Н.Ундрал, Э.Оюумаа “Залуу нас хайр”
