Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.12.15) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 43 минутад гишүүдийн 51.3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилж, чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаараа Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд Засгийн газрыг төлөөлөх гишүүдийн талаарх саналаа Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тус Байнгын хороонд ирүүлсэн. Байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн Засгийн газрыг төлөөлөх гишүүн Баттогтохын Чойжилсүрэн, Нямтайширын Номтойбаяр, Аюушийн Цогцэцэг нарыг чөлөөлөх, Чимэдийн Хүрэлбаатар, Содномын Чинзориг, Даваажанцангийн Сарангэрэл нарыг томилох саналыг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар Эрүүл мэндийн сайд Даваажанцангийн Сарангэрэлийг томилох санал дэмжигдсэн гэж дурдлаа.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гарсангүй. Иймд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилж, чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төсөл батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 87.8 хувь нь дэмжив.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Элчин сайдаар эгүүлэн татах, тохоон томилох тухай саналыг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Монгол Улсын нууцтай холбогдох олон асуудал яригдах тул хуралдааныг хаалттай горимоор хэлэлцэх санал гаргав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг саналыг дэмжсэн тул УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хаалттайгаар үргэлжлэхээр болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
