Өчигдөр Улаанбаатар даяараа хар утаанд хахаж үхэх дөхөж байхад хотын дарга нар шилдэг дарга нараа шалгаруулж цэнгэн хөгжилдөв. Нийслэлийн “Шилдэг менежер” шалгаруулах “Хангарьд-2017” ёслолын ажиллагаа болж баахан дарга нар уг шагналын эзнээр тодорчээ. Улаанбаатарын утаа гамшгийн хэмжээнд хүрсэн өнөө цагт ард олноороо тамираа тасалж, хаврыг тэсч ядан хүлээж байна. Улсаа хөгжүүлж,нийслэлээ гоё болгож байгаа дарга нарын бие биеэ алдаршуулан шагнаж байгаа нь ч, ихэмсгээр шагнал гардаж байгаа нь ч ичих зовохгүй инээд алдаад л байх юмаа. Улсын нийслэлд амьдарч байгаагийнхаа төлөө битүү хорт утаанд амьдарч, бахардталаа ханиалгаж хахаж цацан зовж байдаг азгүй хүмүүс ээ,бид. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн байгуулсан гавьяаг үнэлж,”Алтан хангарьд”-аар шагнажээ. Түүний хийсэн ажлыг хотын дарга чанга дуугаар зарлаж шагналыг гардуулж байхад хөөрхий иргэд утаанд ухаан нь балартан зүдэрч байна. Нийслэл хотод шилмүүст модыг шилжүүлэн тарьж, ногоон байгууламж, цэцэрлэгжилтийг нэмэгдүүлж, эмнэлгүүдийн гадна талбайг иж бүрэн тохижуулан, орон сууц, гэр хороололд бичил цэцэрлэгүүдийг шинээр бий болгож, авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлж, хотын инженерийн байгууламжуудын хэвийн найдвартай тасралтгүй үйл ажиллагааг ханган нийслэлчүүдийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа нэр төртэй биелүүлж, манлайлан ажилласан гавьяа Т.Гантөмөрийнх гэнэ. Дараагийн “Хангарьд”-уудын мөнгөнийг нь Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг, хүрлийг нь Нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ж.Батсайхан нар хүртжээ. Тусгай “Хангарьд”-уудыг бас л 6 дарга хүртжээ. Хотын утааг багасгахад хувь нэмрээ оруулсан гэх номинаци байсангүй.
Хотын бид үнэхээр новшийн амьдарч байна даа гэж утаа залгигч хүн бүр гомдоллоно. Тэгсэн мөртлөө шинэ жил ёолк гээд л хөл алдан баярлацгаана. Шампаан дарсаа утаагаар даруулаад л хүртчихнэ. Сайхан байна гээд л оройжин тулгана. Хоолойгоо сөөтөл дуулна, эцэж цуцталаа бүжиглэнэ. Тэгээд л утаан дундаа бүдчин харина. Энэ бол бидний амьдралын үнэн. Улаанбаатарын агаарын бохирдол, утаа үхлийн дээд хэмжээнд хүрээд арван хэдэн жил өнгөрөхөд 200 гаруй тэрбум төгрөг,гадаадынхны хандив тусламж гээд өгсөн хэдэн мянган долларыг зүгээр л залгичихаж. Үе үеийн дарга нар утаагүй зуух,шахмал түлш,утаа шүүгч, гэрийн давхарга гэх мэтчилэн үлгэр ярьсаар харин ч баяжсан бус уу. Утааны гамшгаас шалтгаалсан ханиад томуунд давхар дарлуулж,арайхийн олсон хэдэн бор цаасаа эм тарианд өгч байна. Эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больж, өвчтөнүүдээ шалан дээр “зулчихаад” байж байна. Аргаа барсан Ерөнхийлөгч ханиад томууны үеэр ард түмэн хичнээн зүдэрч байгааг мэдэхээр эмнэлгүүдээр гэнэт “айлчлав”. Байдал хүндхэн байгааг нүдээрээ үзэв. Одоо бид яах вэ. Улаанбаатараа орхиод орон гэрээсээ дайжаад хаачилтай. Ерөнхий сайд утааны голомтод ажиллахдаа маск зүү,ингэж зүү гээд баахан рекламдсан. Ерөнхий сайдынхаа хэлснийг эцгийн захиас мэт үг дуугүй дагаж олноороо маск худалдан авч зүүснээр наймаачдад орлого оруулав. Эрхэм дээдсүүд утааг арилгахын тулд юу хийж чадахсан билээ дээ, хар утааг үлээж зайлуулалтай биш дээ. Хөөрхий улаанбаатарчууд өвлийн турш утаанд хордож,утаа ярьсаар хаврын хавсаргатай золгодог. Утаа салхинд хөөгдөөд арилахтай зэрэгцээд яажшүүхэн зовж өвлийг давснаа мартана. ах ч арга байхгүй.нөөдөр Улаанбаатар хотын агаарын бохирдол өнгөрсөн өдрүүдийг бодвол хэд дахин ихэссэн байгаа нь иргэдэд мэдрэгдэж байна.
Тухайлбал,12 дугаар сарын 24-25-ны өдрийн 01:00-14:00 цагийн хооронд нийт агаарын чанарын индекс 236-2,118 болтол өссөн бол том ширхэгт тоосонцор 153-2,119 болжээ. Мөн нүүрстөрөгчийн дутуу исэл 1,146-4,783 болж нэмэгдсэн байна гэж агаарын чанар шалгагчид ярьж байна.
Н.Дөл

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
