Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам, Зурхайч овгийн Доржийн Цогтбаатар
-Ургаж буй жил нь самгардиар “Виламва”, төвдөөр “Тийн унжлагат”, нангиадын хэлээр “Вү сүй” хэмээх шороон нохой жил агаад, энэ жилд “Хулгай дээрэм олширон, олсон эд малыг ноён нь аван, эд тариа үнэгүй болно” хэмээн сударт өгүүлжээ.
-Ургаж буй шороон нохой жилийн махбод: Амь-“шороо”, бие-“мод”, эрхтэн-“шороо”, хийморь-“төмөр”, сүлд-“гал”, эр мэнгэ нь ”9 улаан”, эм мэнгэ нь “6 цагаан”, суудал нь “гал”, “шарагчин туулай” өдөр эхэлнэ.
-“Хаан гараг” нь Сумъяа: “Түшмэл гараг” нь Бархасвадь: “Эзэн гараг”- нь “Санчир”: “Хийн гараг”- нь “Санчир”: сэшиг-“Зүгт хэсэхүй”: жилийн махбода-434: хоногийн тоо-354: тогтоосон хоногийн тоо-338, жилийн үргэлжлэх хугацаа-2018.02.16-2019.02.04 болой.
-Хаан гарагийн үр нь: “Хур буун, эмийн шим төгөлдөржнө. Ус мөрөн дээрээсээ арвижна. Ой, цэцэрлэгт үр жимс дэлгэрнэ. Үхэр, малын сүү арвижна. Залуус наадан бүжнэ. Хаад ноёд энэрэхүй бээр улс орноо тэтгэнэ”.
-Түшмэл гарагийн үр нь: “Өргөл, өглөг хоёр арвижна. Ном төгөлдөртнүүд алдрыг олно. Ертөнц тэнгэрээр тэтгэгдэн, үр тэргүүтэн жимс, цэцэрлэг дэлгэрмүй. Морь, үхэр тэргүүтэн мал арвижмуй. Хур цагтаа бууна. Оюун төгөлдөртний ухааны орон дэлгэрмүй”.
-Жилийн “лууны тоо”-2, “Үхрийн тоо” – 11. Энэ жил хур тунадас бага, газрын шим өгөөж сайн, ургац, үр тариа, ногооны гарц дунд, хүнсний хангамж сайн, үймээн самуун, хямрал тэмцэл дунд” хэмээн “боовны үр” ийн зурхайн зурлагад зурагджээ.
-“Цасан чихрийн амт” гэдэг зурагдлаар тооцвол, “Цөөрөмд орох” хэмээх нэрлэх ба энэ үед ган ихтэй болно. Жилийг шинжвэл: хур-11, үр тариа-7, өвс-13, сэрүүн-7, чийг-17, хий-13, арвидал-15, хомсдол-15, хямрал-11, байна. (5-17-ийн хооронд байх тул ямрыг өөрөө шинжээрэй.)
-“Шороон үхэр”-ийн зурлагыг дүрсэлбэл:
-Үхэр нь: Толгой, бие нь шар: эвэр, чих, сүүл, омруу, туурай нь улаан: ходоод, дөрвөн шийр, ногт нь ногоон: хөх цулбууртай, амаа ангайгаад, сүүлээ зүүн тийш шарваж явна.
-Үхэр хариулаач нь: Ногоон царайтай, нэг гэзгээ зүүн чихнийхээ араар, нөгөөгөө баруун чихнийхээ урдуур унжуулсан, цагаан дээлтэй, улаан бүстэй, хөл нүцгэн, малгайгаа баруун гартаа барьсан, унгасаар томсон бургасан улаан шилбүүр барьсан, хүч чадалтай идэр залуу, үхрийнхээ өмнө яаравчлан гүйж явна” гэж дүрслэгдэв.
-Дээрх зураглалаас жилийн байцыг ажвал:
Залууст (дунд суудалтан) сайн, нялхаст (түмэн олон) дунд, өвгөд хөгшдөд (өндөр дээд суудалтан) муу ажээ. Их хүмүүн, ард иргэд цөм амар амгалан тайван болой. Ажил үйлс бүхэн бүтэмжтэй, үр ач дэлгэрэх, буян хурж эд агуурс дэлгэрэх эрхэм сайн. Хууль цаазын хэрэгжилт сайжирах ч, хямрал, тэмцэл их болох нигууртай. Хот балгас, зарим газарт галын аюул, мөндөр цахилгаан буух гэмтэй. Үе мөч, хүзүү, зарим газарт халуун чанарын хижиг, хавдар, боом өвчин гарна. Нохой жил хуурай гандуу, салхи ихтэй, хур тунадас бага. Зун, намрын улиралд газрын шим арвижин үр тариа, төмс, нарийн ногоо, цэцэг навч, үр жимс боловсрон ургац элбэгшиж урт намар болно. Малд сайн, хүнд дунд.



Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
