Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр (2018.02.14) хэвлэлийн бага хурал хийж, 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир мэдээллийнхээ эхэнд, тайлангийн хугацаанд тус байнгын хороо 15 удаа хуралдаж, 41 хуулийн төсөл (давхардсан тоогоор), дөрвөн Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлэлцэж, яам, агентлаг, харьяа байгууллагын тайлан, илтгэл, мэдээлэл хоёр удаа сонсож, 14 хууль, Улсын Их Хурлын дөрвөн тогтоол батлуулсан талаараа дурдлаа.
Мөн тэрбээр, Байнгын хороонд байгууллага, иргэдээс таван өргөдөл, 54 албан бичиг ирүүлсэн. 104 албан бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлэх болон албан бичиг ирүүлсэн байгууллага иргэдэд хариу өгөх зэргээр шийдвэрлэсэн байна.
Тайлангийн хугацаанд байнгын хорооноос нийт таван уулзалт, ярилцлага зохион байгуулж, Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг гурван удаа, Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн ажлын хэсэг дөрөв, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийн ажлын хэсэг удаа тав,Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн ажлын хэсэг нэг, Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг нэг удаа тус тус хуралдсан гэдгийг онцлов.
Байнгын хорооны дарга мэдээлэлдээ, Өнгөрсөн намрын чуулганы хугацаанд тус байнгын хороо Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцүүлэгт бэлтгүүлэн батлуулсан. Энэ хууль батлагдсанаар мал эмнэлэг, үржлийн ажилд ахиц гарч, мал эмнэлэг, үржлийн гаралтай бүтээгдэхүүний үнийг өсгөх, эргэлтэд оруулах зэрэг шинэчлэл, өөрчлөлтийг хийсэн. Эдгээр хуулиуд 2018 оны 06 дугаар сарын 01-ээс эхлэн хэрэгжих юм. Хууль батлагдсантай холбогдуулан Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд бэлтгэл ажлыг хангуулах төлөвлөгөө гаргаж холбогдох газруудад хүргүүлсэн байгаа. Байнгын хороо УИХ-ын чуулганы завсарлагааны үеэр болон хаврын чуулганы хугацаанд энэ асуудалд анхаарч ажиллах болно гэж байлаа.
УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсэг Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороон дээр байгуулагдаж, эрчимтэй ажиллаж Засгийн газарт 16 зүйл, заалт бүхий зөвлөмж, чиглэлийг хүргүүлсэн. Мөн Байнгын хорооноос Монгол Улсын Ерөнхий сайд болон салбарын яамдын сайд нарт агаарын бохирдлыг бууруулах талаар бодитой гарц шийдлийн талаар санал ирүүлэхийг хүссэн. Эдгээр саналуудыг Ажлын хэсэг дээр нэгтгэн дүгнэж, цаашид холбогдох байгуулагуудад шахаж шаардаж, бэлтгэл ажлыг хангуулахаар ажиллах болно гэдгийг Байнгын хорооны дарга мэдээлэлдээ онцлов.
Ийнхүү мэдээлэл хийсний дараа тайлан мэдээлэлтэй холбогдуулж, Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Я.Содбаатар, Д.Цогтбаатар нар сэтгүүлчдийн асуултад хариулав. Сэтгүүлчдийн зүгээс УИХ-ын чуулганы завсарлагааны үеэр Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн зүгээс Засгийн газарт зөвлөмж хүргүүлснээс гадна бодитой ажил хийх эсэх, хаврын чуулганаар Байнгын хороогоор томоохон ямар хууль, тогтоолын төслүүд хэлэлцэх талаар илүүтэй тодруулсан.

Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, Зөвлөмжийн хүрээнд Агаарын бохирдлыг бууруулах асуудалд Засгийн газарт хугацаатай чиглэл өгсөн. Энэ дагуу Засгийн газар төлөвлөгөөгөө боловсруулаад Ажлын хэсгээр хэлэлцүүлээд, УИХ-аар батлуулах байх. Зөвлөмжийн зүйл, заалт бүр тодорхой, хугацаа заасан учир Ажлын хэсэг энэ асуудалд анхаарал тавьж, холбогдох байгууллагуудыг шахаж шаардаж ажиллах болно. Мөн 2016 оны сүүлээр өргөн мэдүүлсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд өөрчлөлт оруулах, Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэн батлуулах учир бэлтгэл ажилд Байнгын хороо анхаарал тавьж ажиллаж байгаа гэж байлаа.
Харин Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Байнгын хороо, Улсын Их Хурлаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Засгийн газар тодорхой ажлуудыг хийж байгаа. Ерөнхий сайд БНСУ-д айлчлахдаа 30 жилийн хугацаатай, 0.2 хувийн хүүтэй, 500 сая ам.долларын хөгжлийн зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэ бол өрийн ачаалал нэмсэн арилжааны зээл биш. Үүнийг агаарын бохирдол, утаанд зориулна гэж Ерөнхий сайд мэдэгдсэн. Өмнө нь агаарын бохирдлыг бууруулахын эсрэг ийм далайцтай хөрөнгийн эх үүсвэр байгаагүй. Хөтөлбөр боловсруулагдахаар энэ мөнгийг юунд зарцуулах нь тодорхой болно. Түүнчлэн БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр гэр хорооллын дахин төлөвлөлтийг хятадын талтай хамтарч хэрэгжүүлэхээр болсон. Уг асуудлын хүрээнд 2.3 тэрбум юанийн буцалтгүй тусламжийг хятадын тал гурван жилийн хугацаанд өгнө гэсэн. Энэ мөнгө гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулагдана. Эргээд энэ нь агаарын бохирдлыг бууруулах, утааг багасгах эцсийн шийдлүүдийн нэг нь байх болно хэмээн нэмэлт тайлбарыг өгөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
