БАЯРЦАГААНЫ БААТАР
/1959-2018/
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Баярцагааны Баатар 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж тайз, дэлгэцийн урлаг, уран бүтээлчид, түүний гэр бүл, төрөл төрөгсөдөд хүнд гарз тохиолоо.
Баярцагааны Баатар нь 1959 онд Улаанбаатар хотод төрсөн. 1977-1979 онд Теле кино үйлдвэрт туслах найруулагчаар ажиллаж байгаад 1979 онд Украйн улсын Киев хотын И.К.Карпенко-Карыйн нэрэмжит Театр урлагийн дээд сургуульд элсэн суралцаж 1984 онд драмын найруулагч мэргэжлээр төгссөн. Б.Баатар 1985-1999 онд Монголын радиод найруулагч, уран сайхны удирдагч, Монгол телевизд программын зөвлөлийн даргаар ажиллаж байгаад 1999 оноос Улсын драмын эрдмийн театрт ерөнхий найруулагч, найруулагчаар ажиллаж байлаа.
Б.Баатар нь театрын тайзнаа В.Ёжовын “Гургалдайн дуут шөнө”, Э.Оюуны “Гарваа”, Б.Дударевийн “Цэргүүд”, Ш.Гүрбазарын “Сэрүүн зүүд”, Б.Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно”, “Хүйтэн сэнтий”, “Атга нөж”, Д.Урианхайн “Хүн бүгд би”, “Харанхуйд харагдахгүй юу 2-1=0”, Д.Мэндсайханы “Ээжээ”, “Мануухай”, “Худалч эгч”, Ц.Хулангийн “Монгол ардын суут”, А.П.Чеховын “Цахлай”, В.Н.Гоголийн “Амьгүй албат”, М.Сервантесын “Кихот ноён”, Лев Толстойн “Адууны түүх” зэрэг үндэсний болон дэлхийн сонгодог бүтээлүүд, “Маш нууц”, “Бид ингэж ялав”, “Рин авгай ба аюул”, “Шөнийн сүүдэр” зэрэг 20 гаруй радио жүжиг, “Хүннү”, “Шагай” зэрэг теле жүжиг, “19”, “Тэнгэрийн андгай” зэрэг дэлгэцийн бүтээлүүд нь ард түмэн үзэгч олны мэлмийг баясгаж, сонорыг мялааж ирсэн авъяаслаг уран бүтээлч байсан юм.
Тэрбээр тайз, дэлгэц, телевиз радиод бүтээсэн шилдэг бүтээлүүдээрээ олон улсын болон өөрийн оронд зохион байгуулагдсан фестиваль наадмуудад амжилттай оролцож 1989 онд “Сэрүүн зүүд” жүжгээр “Драмын шилдэг найруулагч”, 1992 онд “Шөнийн сүүдэр” жүжгээр Япон улсад зохион байгуулагдсан Радио жүжгийн наадамд “Шилдэг найруулагч”, 2014 онд “Би Эдит Пиаф байна” нэг хүний жүжгээр Коссова улсад зохион байгуулагдсан Моно жүжгийн фестивалиас “Гран при” шагнал, 2001 онд “А.П.Чехов XXI зуун” олон улсын наадмаас “Цахлай” жүжгээр “Шилдэг найруулагч”, 1996 онд “Хүннү” бүтээлээр “Гоо марал” шагнал, “Кихот ноён” жүжгээр БСШУЯ-ны “Мөнгөн мод” шагнал, “Гэгээн Муза” III, IV,X, XI наадмуудаас “Шилдэг найруулагч”-ийн шагналыг тус тус хүртсэн.
Б.Баатарын Монголын соёл урлагийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, авъяас чадвар, хөдөлмөр зүтгэлийг төр засаг, олон нийтийн байгууллагуудаас өндрөөр үнэлж, Ардын хувьсгалын ойн медаль, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, Хөдөлмөрийн хүндэт медаль, Э.Оюуны нэрэмжит шагнал, 2007 онд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнасан билээ.
Монголын тайз, дэлгэцийн урлагт өөрийн амьдрал, хөдөлмөр зүтгэл, авьяас билгээ зориулан хоёргүй сэтгэлээр зүтгэж ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн дахин давтагдашгүй олон сайхан бүтээлүүдээрээ мөнхрөн үлдсэн таны гэгээн дүр төрх бид бүхний сэтгэл зүрхэнд дурсагдах болно.
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яам
Улсын драмын эрдмийн театрын хамт олон

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа

Mundag nairuulagch baisiim shuu Um mani badni hum