Монголчууд цагаан сарын золголт өнгөрөв үү,үгүй юу өндөр уулын овоо руу шүүс идээ,архи дарс, сүү саалиа дааж ядтал ачаад явдаг сонин уламжлалтай болжээ. Богд уул, Бурхан Халдун, Шилийн богд, Даян дээрх гээд бүгдээрээ хүндлэн биширдэг уулс хайрхадыг хогийн цэг болгосон нь харамсалтай. Хэвийн боовоор овоо босгож,уусан уугаагүй архины шил,хямдхан хадаг, мөнгө төгрөг,эрээн мяраан чихрийн цаасаар тэр гэхийн тэмдэггүй сэжиг хүрмээр новшинд залбиран хүслээ шивнээд сунаж унан мөргөхийг юу гэлтэй.
Уул овоо байгаль дэлхийдээ сүжиглэн залбирч, буян хишгээ даатгадаг монгол ёсыг өнөө цагийн өнгөнд гундаан гутааж байгаа нь энэ. Амьгүй бүхэн эзэнтэй гэдэг учиртай үг бий. Байгаль эхийг хог новшоор дүүргэж эзэд савдгийг нь цурхиртал уйлуулаад буцаж байгаа хүмүүс ямар буян хийж байгаа юм бол. Хэрэв бид Энэтхэг,Түвд,Балба шиг өндөр уултай газар төрсөн бол идээ будаагаа үүрээд дэлхийн дээвэрт гарах гэж мөн ч зүдрэх байсан даа. Ямар азаар Монголдоо төрөв өө,хайрхан минь. Тун удахгүй хаврын урь орохтой зэрэгцээд овоолго хог ойр хавийн хөрсийг бохирдуулан өт батганы үүр болон язганана. Өттэй өвс ногоо идсэн мал зовно,түүнийг харсаар суугаа эзэн хүнд таатай байхгүй нь лавтай. Чулуужиж хатсан боов,эрээн цаастай чихэр,цаасан савтай сүүг хэнд идүүлэх гэж хээр аваачиж хаяна вэ.
Тэгж илүүдээд байдаг юм бол хоногийн хоолоо чадан ядан байгаа ядууст тараагаад өгчих л дөө. Хий юм хооллох гэж үүрч дүүрч хээр аваачиж хаях гэж зүдэрснээс илүү дээр жинхэнэ бодитой ажил болно. Өглөг багаддаггүй гэж лам нар сургадаг. Үгээгүй ядуу хүн бурханд өргөх юу ч үгүй байсан тул үснээсээ туг үс тасалж өгөхөд бурхан чин сэтгэлийн өглөгт нь талархан буяныг харамгүй хайрласан гэдэг.
Манай шинэ үеийн баячууд машин машинаар,шуудай шуудайгаар идэх юм үүрч хээр аваачиж хий юм хооллохыг их буян хийлээ гэж ойлгодог бол үүнийг бодолцоосой. Ядахдаа овоон дээр сав саваар нь аваачиж асгаад байгаа сүүг малтай айлд ишиг хургаа угжаарай гээд өгчихөөсэй. Шинэ баян цээж өвчтэй,хур баян хөл өвчтэй гэдэг нь өнөө цагийн хөөрүү сагуу өвчтэй,зүрхний хийтэй нөхдийг хэлсэн байж таарна. Тэд том том машин унаж, буруу замаар олсон хөрөнгө мөнгөөрөө бусдад гайхуулж аархан хийрхэж явна. Нисэхийг нис,буух газраа мэдэж нис гэсэн ардын сургаал тэдэнд их хамаатай.
Буян заяа, хувь тавилангаа өөдөө дээшээ байлгахыг хайрхад,савдгуудаас наманчлан гуйж хүслээ шивнэн залбирч байгаа бол үйлс явдлаа цэгцлэн хичээж,сэтгэлээ хянаж байхыг өвгөд дээдэс өнөө ч сургаж байгааг анзаарна уу.
Н.Дөл


435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
