Улсын Их Хурлын Тамгын газрын дэмжлэгээр “Өсвөрийн парламент нийгэмлэг” төрийн бус байгууллагын “Өсвөрийн парламент” өчигдөр (2018.03.23) Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд хуралдлаа.
Хүүхэд, өсвөр насныханд тулгамдаж буй нийтлэг асуудлуудыг хэлэлцэн, өөрсдийн зүгээс гарц шийдлийг тодорхойлж, үүнийгээ хууль санаачлагчдад хүргүүлэх зорилго бүхий тус нийгэмлэг нь 2017 оны гуравдугаар сард үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Нийт 40 гишүүн бүхий анхны Өсвөрийн парламентын танхим аравдугаар сард бүрдсэн бөгөөд 2018 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Анхдугаар чуулганаа хийжээ. Өсвөрийн парламентчдын дөрөв дэх хуралдаан Төрийн ордонд болж байгаа бөгөөд согтууруулах ундааг худалдахдаа тухайн иргэний бичиг баримтыг заавал шалгадаг байх, 18-аас доош насны хүүхэдтэй хамт явж буй насанд хүрэгчдэд согтууруулах ундаа худалдаалахыг хориглохтой холбоотой саналуудаа тусгасан төслийг хэлэлцсэн юм.
Мөн Монголын түүхийн талаар мэдлэг эзэмших, хамгаалах, хөгжүүлэх зорилго бүхий Монголын түүхийн тухай хуулийн төслийг шинээр санаачлан хэлэлцлээ. Түүнчлэн Шинжлэх ухаан, технологийн паркийн хөгжлийн тухай, Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гарааны бизнесийг дэмжих тухай төслүүдийг хэлэлцэж өөрсдийн саналыг тусгасан эцсийн хувилбарыг баталсан юм. Энэ хуралдаанаар “Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид мод тарих тухай”, “Цахим номыг боловсролын системд нэвтрүүлэх тухай”, “Номын сангийн тоо хэмжээг нэмэгдүүлэх, тэдгээрийг олон улсын стандартын дагуу байгуулах тухай”, “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Өсвөрийн парламентын тогтоолыг хэлэлцсэн.
Нийслэлийн болон орон нутгийн 800 гаруй хүүхэд залуусаас сонгогдсон 15-20 насны өсвөрийн парламентчид өөрсдийн өмнө тулгамдаад буй аливаа асуудалд дүн шинжилгээ хийж, тэдгээрийг бүтээлч, инноваци сэтгэлгээнд тулгуурлан шийдэх арга замыг тодорхойлохоор зорьж буй талаар Өсвөрийн парламентын дарга Б.Али танилцуулсан юм. Тэд Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудын загварт нийцүүлэн гаргасан дүрмээр үйл ажиллагаа явуулдаг гэлээ. “Өсвөрийн парламент”-ын өмнөх хуралдаанууд Гадаад харилцааны яам, Хууль зүйн Үндэсний хүрээлэнд болж байсан. Хүүхэд, өсвөр үеийнхний хөгжилд хувь нэмрээ оруулах гэсэн хүүхэд залуусын идэвх санаачилгыг Улсын Их Хурлын Тамгын газраас дэмжин энэ удаагийн хуралдааныг нь Төрийн ордонд зохион байгуулах дэмжлэг үзүүлсэн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
