“Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжил-иргэдийн оролцоо” сэдэвт наймдугаар зөвлөлгөөн “Хамтдаа хөгжье” уриан дор өнөөдөр (2018.04.13) болж байна.
Монголын хүнс, хөдөө аж ахуйн үндэсний академиас зохион байгуулж буй тус зөвлөлгөөнд Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, ХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нар оролцож, төрийн бодлого, хууль, тогтоомжийн хэрэгжилтээс танилцууллаа.
УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир хэлсэн үгэндээ, энэ удаагийн парламент Монгол Улсын нутаг дэвсгэрт мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, худалдааны чөлөөт байдлыг дэмжих зорилгоор Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуулиудыг баталлаа гаргалаа. Түүнчлэн энэ оны нэгдүгээр сард Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд бүх нийтээрээ сүү, цагаан идээгээ хэрэглэх уриалгыг гаргасан нь үйлдвэрлэгч, хэрэглэгчид тустай алхам боллоо гэв.
Мөн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон бэлчээрийн малын удмын сан, тэсвэрт чанарыг хадгалж, ашиг шимийг нь нэмэгдүүлэх, бэлчээрийн даацад нийцсэн мал сүргийн зохистой харьцааг бүрдүүлэх, малын халдварт өвчинтэй тэмцэхийг малчдад, ган гачгаас хамаарал багатай, орчин үеийн дэвшилт техник, технологид суурилсан усалгааны системтэй газар тариалан хөгжүүлэхийг тариаланчдад уриаллаа.
Төлөөлөгчид хүнс, хөдөө аж ахуйн салбарт тухайлбал, мал аж ахуй, газар тариалан, зөгийн аж ахуйг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцож, доктор Х.Отгонбилэг, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын малчин, “Дэлхийн малчдын холбоо”-ны дэд ерөнхийлөгч асан С.Мааманхүү, Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Н.Цогнамжил, орон нутагт 10000 ажлын байр бий болгох санаачилгыг дэвшүүлж буй Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин Д.Гомбо-Очир нарын үнэтэй санал санаачилгыг сонсож, төгсгөлд нь Улсын Их Хурал, Засгийн газар, нийслэл, орон нутгийнтөр захиргааны байгууллагууд, ТББ, мэргэжлийн холбоод, малчид, тариаланчдад хандсан уриалга, зөвлөмж гаргах юм.
Зөвлөлгөөнд гадаадын зочин төлөөлөгчид зорин ирж оролцож байна. Тухайлбал, Канад Улсын иргэн, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Занадуразарбан” компанийн захирал Жереми Тийсон махны чиглэлийн үхрийн аж ахуй хөгжүүлэх боломжийн талаар, Япон Улсын иргэн “Михачи” компаний захирал Томоко Ибукуро Монгол оронд зөгийн аж ахуй эрхэлж, бүтээгдэхүүнээ Японд гаргаж байгаа тухай, Дархан-Уул аймагт ажиллаж амьдарч байгаа АНУ-ын иргэн Тимоти Шелл өрхийн болон фермерийн аж ахуйг хэрхэн амжилттай эрхэлж байгаа талаар, ОХУ-ын Алтайн хязгаарын Барнаул хотын төлөөлөгчид мал бордох тэжээлийн шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж, арга туршлагаасаа хуваалцах юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
