Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр (2018.04.19) 14 цаг 24 минутад 52.6 хувийн ирцтэйгээр хуралдаж, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ.
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, улмаар Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн үзэл баримтлалыг Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан танилцуулсан юм.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль анх 2002 оны 6 дугаар сарын 27-ны өдөр батлагдаж, 2003 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлжээ. Хууль хэрэгжиж эхэлснээс хойшхи өнгөрсөн хугацаанд уг хуульд 7 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд үүний гуравт нь гэр бүлийн хэрэгцээнд нэг удаа үнэ төлбөргүйгээр газар өмчлүүлэх хугацаа буюу хуулийн 19.1.2, 19.1.3, 19.1.4 дэх заалтыг дагаж мөрдөх хугацааг тав таван жилээр сунгаж ирсэн байна.
Хууль 2003 оноос хэрэгжиж газар өмчлүүлэх ажил анх эхлэхэд иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг дундаа хамтран өмчилж (өрх) байсан бол 2008 онд газрыг иргэн бүрт өмчлүүлэх, мөн түүнээс өмнөх таван жилийн хугацаанд иргэний дундаа хамтран өмчилсөн газрыг гэр бүлийн нэг гишүүнд өмчлүүлж, бусад гишүүдэд шинээр газар өмчлөх эрх үүсэхээр нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Монгол Улсын иргэнд үнэ төлбөргүй газар өмчлүүлсэн талаарх судалгаанаас үзэхэд хууль хэрэгжиж эхэлсэн эхний 5 жилд улсын хэмжээнд нийт өрхийн 28.14 хувь нь гэр бүлийн хэрэгцээнд дундаа хамтран газар өмчилж авчээ. Харин 2017 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нийт иргэдийн 18.3 хувь, нийт өрхийн 62.54 хувь нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг үнэгүй өмчилж аваад байгаа аж.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлагын талаар 2017 онд хийсэн тандан судалгааны үнэлгээгээр Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хугацааг сунгах шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ. Иймээс гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацааг сунгах зорилгоор Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Уг хуулийн төсөлд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацааг 10 жилээр буюу 2028 он хүртэл сунгахаар тусгасан байна. Мөн уг хуулийн төсөлтэй холбогдуулан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төслийн үзэл баримтлалын талаарх төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, А.Сүхбат нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан юм. Гишүүдийн асуултад хариулт өгсөн Засгийн газрын гишүүн Х.Баделхан хуульд зааснаар газар нь ашиглах, эзэмших, өмчлөх гэсэн гурван хэлбэртэй байгаа. Энэ удаад Монгол Улсын иргэнд тодорхой хэмжээний газрыг нэг удаа үнэ төлбөргүй өмчлүүлэх хуулийн хугацаа удахгүй дуусах гэж байгаа учраас иргэдээ өмчтэй болгох эрх зүйн орчныг бүрдүүлж, цаашид 10 жилээр сунгах зохицуулалт хийхээр төсөлд тусгасан. Нийслэлийн тухайд ИТХ-аараа баталсан төлөвлөлтөд орсон газруудад шинэ суурьшлын бүс бий болгох замаар иргэдэд газар өмчлүүлэх ажил хийгдэж байгаа, энэ дагуу явна гэдгийг хэллээ.
Мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү бид өмнө нь туршлагагүй, бүртгэл тооцоо муутай байсан. Харин өнгөрсөн онд улсын хэмжээнд өмчилсөн, ашиглаж, эзэмшиж байгаа бүх газрын нэгдсэн бүртгэлийн сан бүрдүүлсэн. Энэ үндсэн дээр төлөвлөлт хийж, бүртгэлийг иргэдэд ил тод болгох зорилт тавьж байгаа. Мөн хаягжилтыг тодорхой болгож цэгцлэх ажлыг эхлүүлээд байгаа. Аж ахуйн нэгж байгууллага нь газраа ашиглаагүй хоёр жил өнгөрсөн бол төр буцааж авах эрх хуулиар нээлттэй гэсэн хариулт өгсөн юм.
Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва хууль хэрэгжиж эхлэхтэй зэрэгцүүлээд соён гэгээрүүлэх ажилд анхаарч иргэдэд сайн сурталчилж ойлгуулах, газрын төлөвлөлт, бүртгэлийг боловсронгуй болгох, замбараагүй газар олголтыг цэгцлэх, салбар дундын ажлын уялдаа холбоо, хяналтыг сайжруулахад анхаарах, Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат газар олголт, өмчлүүлэх, шинэ суурьшлын бүс бий болгох асуудлыг хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах, Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг, Я.Содбаатар нар иргэддээ чиглэсэн, өмчтэй болох боломж олгосон энэ хуулийн төсөл чухал ач холбогдолтой учраас эхнээс нь сайн зохион байгуулж газар өмчлүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай, боломжтой бол хугацаа заахгүй байх нь зүйтэй юм гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ.
Ингээд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжив. Иймээс энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
