Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва нар өнөөдөр (2018.04.23) Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн захирал, ноён Даниел Пассон, Германы ЭСЯ-ны Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Др.Кристиан нарыг хүлээн авч уулзлаа.
Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг уулзалтын эхэнд Герман, Монголын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үр өгөөжөө өгсөн олон төсөл хэрэгжүүлж ирсэнд талархал илэрхийлээд, манай улсын 100 орчим их, дээд сургуульд 170 мянган оюутан сурч байна. Харин мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 83 төвд дээрхээс дөрөв дахин цөөн буюу 35.8 мянган сурагч суралцаж байна. Гэтэл их, дээд сургууль төгсөгчдийн 30 хүртэл хувь нь, мэргэжлийн боловсрол, сургалт үйлдвэрлэлийн төв төгсөгчдийн 50 орчим хувь нь ажлын байраар хангагдаж байгаа нь анхаарч үзүүштэй үзүүлэлт болохыг онцлов.
Улсын Их Хурлын гишүүд хэлсэн үгэндээ, цаашид дээд боловсролын шинэчлэл, судалгааны их сургуулиудыг кампус хэлбэрээр байгуулах, мэргэжлийн боловсрол, сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг бэхжүүлэх гэсэн хоёр чиглэлд Герман улсын туршлага, хөрөнгө оруулалтыг татах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Ноён Даниел Пассон бидний хамтын ажиллагааны нэг үр дүн болсон Налайх хот дахь Монгол, Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль бол кампус байдлаар оюутнуудтайгаа тулж ажилладаг сургуулийн жишээ юм. Тус сургуулийг өргөжүүлж, олон улсын стандартад нийцүүлэхийн тулд сургуулийн лабораторийн барилга, тоног төхөөрөмжийн санхүүжилтэд долоон сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөж байна гэв. Мөн энэ онд Монгол, Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн таван жилийн ой тохиохын зэрэгцээ Мэргэжлийн боловсрол сургалтын бага хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар төлөвлөж байна гээд энэ үеэр Германы Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн дэд сайд, ноён Бартел Монгол Улсад ирэх тухай мэдэгдэв.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Ё.Баатарбилэг төлөвлөгдсөн ажлуудыг амжилттай зохион байгуулахад анхаарч, хамтарч ажиллахад манай байнгын хороо нээлттэй байх болно гэлээ гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Дашнямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
