Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд, хатагтай Сушма Сваражийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд түүх, соёлын олон зууны хэлхээ холбоо, найрсаг харилцаатай, гуравдагч хөрш Бүгд Найрамдах Энэтхэг Улстай тогтоосон харилцаа Стратегийн түвшинд амжилттай өргөжин хөгжиж буйг тэмдэглээд, хатагтай Сушма Сваражийн айлчлал хоёр орны харилцааны түүхэнд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаа илэрхийллээ.
Тэрбээр 2015 онд БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Модигийн Монгол Улсад хийсэн айлчлалыг онцолж, энэхүү айлчлалын дараа хоёр улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чиглэлээр олон чухал арга хэмжээ хэрэгжиж байгааг тэмдэглэлээ. Түүнчлэн энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны хамтарсан хорооны VI хуралдааныг хоёр орны Гадаад харилцааны сайд нар даргалан хуралдуулж, зорилгоо амжилттай хэрэгжүүлсэнд баяр хүргэлээ.
Хатагтай Сушма Свараж “Зуу гаруй жилийн түүхтэй Монголын парламентын тэргүүнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Миний хувьд Монгол Улсад анх удаа ирж байгаа бөгөөд БНЭУ-ын Гадаад хэргийн сайдын хувьд 42 жилийн дараа болж буй айлчлал юм. Бид түүх, соёлоор ойр дөт байгаад зогсохгүй бурхны шашнаар дамжуулан оюун санааны хувьд салшгүй хэлхээ холбоотой болсон ард түмэн. Үүн дээр нэмээд биднийг ардчиллын үнэт зүйл, эрчимт хөгжлийн ирээдүй орчин цагт нэгтгэж байна” хэмээн онцоллоо.
Тэрбээр УИХ-ын дарга М.Энхболдыг БНЭУ-д албан ёсоор айлчлахыг урьсан тус улсын парламентын доод танхим Лок Сабхагийн дарга Сумитра Махажаны урилгыг дамжуулсныг талархан хүлээж авлаа.
Уулзалтын үеэр хоёр улсын парламент дахь найрамдлын бүлгүүдийн үйл ажиллагааг дэмжих, харилцааг цаашид өргөжүүлэх, гишүүдийг харилцан айлчлуулж туршлага солилцох, Тамгын газар хооронд нэгэнт тогтсон хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь чухал гэж үзэж байгаагаа санал нэгтэй тэмдэглэв. Хатагтай Сушма Свараж УИХ-ын Тамгын газрын ажилтнууд Энэтхэгт сургалтад хамрагддагийг тэмдэглээд, энэ арга хэмжээг цаашид үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.
УИХ-ын дарга М.Энхболд хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа 1962 оноос эхэлсэн бөгөөд 2016 онд Хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурсан нь чухал ач холбогдолтой болсныг онцлов.
Сайд, хатагтай Суши Савараж, УИХ-ын дарга М.Энхболд нар боломжит түвшнээс хоцорч байгаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, илүү олон салбар, хүрээг хамруулан өрнүүлж, харилцан ашигтай, үр өгөөжтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нь чухал байгааг тэмдэглэлээ. Хатагтай Суши Свараж Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны хамтарсан хорооны VI хуралдааны үеэр Сайд Д.Цогтбаатар бид хоёр энэхүү асуудлыг дэлгэрэнгүй хэлэлцэж, олон талт хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлж, цогц байдлаар асуудалд хандах нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн. Хөдөө аж ахуй, техник технологи, эрүүл мэнд, боловсрол гээд бүхий л салбарт боломж нөөц байна гэлээ.
УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улс мал сүргээсээ жилд 1.0 сая шахам тонн сүү авдаг ч түүнийхээ ердөө 8-10 хувийг үйлдвэрийн аргаар боловсруулж байгаа нь тун чамлалттай үзүүлэлт юм. Тиймээс сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг кластерийн чиглэлээр хөгжүүлэхэд Энэтхэг Улстай хамтран ажиллах боломжтой гэж үзэж байна гэв. Түүнчлэн БНЭУ-аас авах 1.0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих нефть боловсруулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах өртгийг хямдруулах, иргэний нийгмийн байгууллагууд болон аймаг, орон нутаг, нийслэл хотуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Гадаад хэргийн сайдын хувьд дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Мөн буддын шашны чиглэлээр суралцах өргөн боломжийг монгол залууст олгосоор байдагт нь Энэтхэгийн Засгийн газар, ард түмэнд талархал илэрхийлээд, тэдгээр залуусын амжилттай сурч, амар тайван амьдрах нөхцөл боломжийг хангах, эрүүл мэнд болон нийгмийн бусад асуудалд анхаарлаа хандуулахыг хүссэн юм.
Хатагтай Сушма Свараж эдгээр саналыг бүрэн дүүрэн дэмжиж байгаагаа илэрхийлээд, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр холбогдох яамд хамтран судалгаа дүгнэлт хийж, чиглэл зорилгоо цаг алдалгүй нарийвчлан тодорхойлж, ажил хэрэг болгох талаар хоёр талаас хүчин чармайлт тавих нь чухал юм хэмээн уулзалтын төгсгөлд тэмдэглэлээ.
Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол, Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Ундармаа, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Монгол Улсаас БНЭУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг нарын зэрэг албаны хүмүүс байлцлаа.

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
