Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, соёл, урлагийн байгуулагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгээр ахлуулсан УИХ-ын гишүүд Дорноговь аймагт ажиллалаа.
Бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн А.Ундраа болон холбогдох албаны хүмүүс багтсан бөгөөд тус аймгийн Мандах сумын нутаг дахь Сүйхэнтийн чулуужсан ой, Өлгий хийд, Хатанбулаг сумын нутаг дахь Эргэлийн зоо богд, Сайншанд сумын нутаг дахь Хамрын хийд зэрэг байгаль, түүхийн дурсгалт газруудын нөхцөл байдал, холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилттэй танилцав.
Сүйхэнт уулын чулуужсан ойн үлдэгдэл одоогоос 120 сая жилийн тэртээд буюу Юри болон Цэрдийн галавын зааг үед холбогдох нэн эртний ховор тогтоц бүхий гайхамшигт газар боловч гадаад, дотоодын ашиг хонжоо хайгчдын тонуулд өртсөөр өдгөө 0,5 га талбайд үлджээ. Сүйхэнт уулыг УИХ-ын 1996 оны 43 дугаар тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан хэдий ч хууль, тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байж иржээ.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Мөнхцэцэг байгаль, түүхийн дурсгалт газрууд олз омог хайгчдын гарт өртөж, өдрөөс өдөрт үнэт чанараа алдсаар байгаад харамсаж байна гээд өв соёлын гал голомт болсон эдгээр газруудын хамгаалалтын зэргийг ахиулж, хадгалалт хамгаалалтыг нь сайжруулах зайлшгүй шаардлагатай байна гэлээ.
УИХ-ын гишүүн А.Ундраа нөхцөл байдлыг газар дээр нь ирж харлаа. Хамгаалах нь зайлшгүй болжээ. Одоо хамгаалах оновчтой аргыг сонгож, яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна. Сүйхэнтийн хувьд бага талбай үлдсэн учраас хашаалах боломжтой юм гэв.
Дараа нь гишүүд тооройн төгөлөөр дайрч, Дорноговь төдийгүй зэргэлдээ аймгуудын сүсэгтэн олны их мөргөлийн газар Өлгий хийдэд очив. 1745 онд байгуулагдсан цагаасаа хүрээгээ тэлсээр арван дацан, мянган шавьтай болсон ч 1930-аад оны сүүлчээр сүйтгэгдсэн Өлгий хийдийн анхны барилга байгууламж, лам нарын амьдрал, дэг журмыг илэрхийлэх хийдийн туурийг сэргээх ажил тус хийдийн унаган шавь нарын санаачилгаар 1990 оноос эхэлсэн хэдий ч номын дугана, цөөн суварга, гэр өргөө төдийхөн байна.
Дорноговь аймгийн Мандах сумын Засаг дарга Н.Отгонбаяр Өлгий хийд болон Сүйхэт уул хоорондоо 10 км зайтай. Мөн тэдний дунд нэн ховор тооройн төгөл бий. Эдгээр гурван газрын талбайг нийлүүлсэн томоохон талбайг дурсгалт газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад авах хүсэлтэй байна. Гэхдээ Өлгий хийд орчмын хоёр газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон нь бэрхшээл үүсгээд байна гэлээ гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
