ОУВС-гийн Удирдах захирлын орлогч Мицухира Фүрүсава, ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер нарыг УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авч уулзлаа.
-Монгол Ардын Нам 2016 оны сонгуульд ялалт байгуулж, засгийн эрхийг авах үед улс орны амьдрал төсөөлснөөс илүү хүнд нөхцөлд орсон байсныг Та бүхэн мэднэ. Бид төр, засгийн түвшинд нухацтай ярилцаж зөвшилцсөний дагуу олон улсын банк, санхүүгийн байгууллага, түнш орнууд, түүний дотор ОУВС-гийн дэмжлэгийг авах нь зүйтэй гэсэн улс төрийн шийдвэр гаргасан юм. Улмаар хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлснээр эерэг үр дүн, нааштай өөрчлөлтүүд гарч байна. Тиймээс амаргүй үед биднийг дэмжин тусалсан ОУВС, Та нөхдөд талархал илэрхийлье гэж уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэллээ.
Тэрбээр хямралт байдлаас гарах үндсэн чиглэл болсон “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг УИХ-аас баталж, “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зарим хууль, эрх зүйн орчныг шинэчлэн өөрчлөх асуудалд онцгой анхаарлаа хандуулж ирснийг тэмдэглэв. Эдгээр өөрчлөлтүүдийн зарим нь сөрөг хүчин, нийгмийн зүгээс хүчтэй эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгарч байсан ч бид нэг намын юм уу, Ерөнхийлөгчийн сонгуулийн гэх мэт ойрын эрх ашгаас улс орны ирээдүйн эрх ашгийг чухалчилсан юм гэж тэрбээр онцоллоо.
Хөтөлбөр хэрэгжүүлснээр төсөв, санхүүгийн сахилга сайжирч, өрийн үйлчилгээний зардал багасан, валютын нөөц, гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдлээ. 2018 оны эхний 4 сарын байдлаар эдийн засгийн өсөлт 6.1 хувьд хүрсэн. Үүнд уул уурхайн үнийн өсөлт биш, бодит салбарын үйлдвэрлэл, үйлчилгээний өсөлт илүү жин дарж байгаа гэж тэрбээр танилцуулсан юм.
Түүнчлэн ОУВС-гийн өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу татварын хуулиудад шинэчлэл хийх, банкны салбарт зохицуулалтын зарим арга хэмжээ авах зэрэг асуудлыг ойрын үед шийдвэрлэхээр ажиллаж байгаагаа мэдээлэв.
УИХ-ын дарга М.Энхболд халамжийг зорилтот бүлэгт чиглүүлсэн эрх зүйн орчин бүрдүүлснийг тэмдэглээд, төрийн албан хаагчдын цалинг нэмэх, бүтээн байгуулалтыг хөрөнгө оруулалт, санхүүжилтээр дэмжих зэрэг арга хэмжээнд нааштай хандахыг хүслээ.
Ноён Мицухира Фүрүсава “ОУВС-гийн хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх яриа хэлэлцээнд эхнээс нь идэвхтэй оролцсон миний хувьд энэ хөтөлбөрийн үр дүн онцгой чухал” гэж үгийнхээ эхэнд хэллээ. Тэрбээр хөтөлбөр хэрэгжсэнээс хойших богино хугацаанд тодорхой үр дүн гарч байгаад баяртай байгаагаа илэрхийлээд, “Энэ ажилд Монгол Улсын парламентын тэргүүн Таны хувь хүний хүчин чармайлт, манлайлал чухал нөлөөтэй байсан. Та цаашид ч энэ чухал ажилд онцгой анхаарна гэдэгт итгэж байна” гэв.
-Хөтөлбөр хэрэгжиж дуусах болоогүй. Та бидний өмнө хариуцлагатай үе ирээд байна. Энэ оны 6-р сарын сүүлчээр ОУВС-гийн Захирлуудын зөвлөл хөтөлбөрийн III шатны үнэлгээний тайланг хэлэлцэнэ гэж ноён Мицухира Фүрүсава хэллээ.
Тэрбээр “Хүүхдийн мөнгө”-ийг нийт хүүхдийн 80 хувьд олгох шийдвэр гаргасныг дэмжиж байна. Үүнээс илүү хувьд олгоно гэвэл хөтөлбөрийн санхүүжилтэд сөрөг нөлөө үзүүлж магадгүй гэдгийг бодолцоорой гэж онцлоод, “Би өөрөө төрийн албанд 35 жил ажилласан хүний хувьд төрийн албан хаагчдын цалингийн талаарх асуудлыг сайн ойлгож байна. Ирэх VII сард Монголд ирэх Ажлын хэсэг энэ асуудалд анхаарлаа хандуулж ажиллах болно”гэлээ.
Уулзалтын төгсгөлд хоёр тал ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа санал нэгтэй тэмдэглэв.
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
2018.06.08

Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Дашнямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
