“Азийн сүү үйлдвэрлэл” индэрийн удирдах зөвлөл, үндэсний зохицуулагч нарын уулзалт Монгол Улсад анх удаа 2018 оны 6 дугаар сарын 10,11-ний өдрүүдэд болж байна.
Уулзалтыг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөл, Сүүний нэгдсэн холбоо, Глобал коммунитс ОУБ, Монголын хүнсчдийн холбоо, Тайландын Вант Улсын Сүүний үхрийн аж ахуйг дэмжих байгууллага хамтран зохион байгуулж байгаа юм.
“Азийн сүү үйлдвэрлэл” мэдээллийн олон талт оролцогч нарын индэр-санаачилгыг сүүний салбарыг тогтвортой хөгжүүлэх зорилгоор анх 2016 онд гаргасан. Уг санаачилгад Афганистан, Бангладеш, Бутан, Хятад, Энэтхэг, Индонез, Монгол, Мьянмар, Непал, Филиппин, Шри Ланка, Тайланд, Вьетнам зэрэг 13 орон нэгдсэн. Энэ удаагийн уулзалтаар гишүүн орнуудад сүүний салбарын үнэ цэнийг нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, ойрын, дунд болон урт хугацааны үйл ажиллагааны зорилт, стратегиа хэлэлцэж байна.

Ази тивийн хувьд дэлхийн сүүний хэрэгцээний 40 хувийг үйлдвэрлэдэг. Тэр дундаа Энэтхэг улс дангаараа 10 хувийг хангадаг. Жил ирэх тусам сүү, сүүн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байна. Тиймээс дэлхийн сүүний хэрэглээг тогтмол, тасралтгүй хангах, 2025 он гэхэд 75 сая литр сүү нийлүүлэх зорилтыг “Азийн сүү үйлдвэрлэл” индэр-санаачилгын гишүүн орнууд зорьж байна гэдгээ НҮБ-ын ХХААБ-ын Ази, Номхон далайн бүсийн төвийн ахлах мэргэжилтэн Винод Ахужа хэллээ.
Өнөөдөр манай улсын хэмжээнд жилд 900 орчим сая литр сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай 200 орчим үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл эдгээр үйлдвэр суурилагдсан хүчин чадлынхаа дөнгөж 10 хувийг ашиглаж, жилд 80 орчим сая литр сүү боловсруулж, 4000 тонн хуурай сүү импортоор авч байна. Бид хүчин чадлаа бүрэн ашигласан тохиолдолд Монгол Улсын хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй экспортлох боломж бүрдэнэ. Одоогийн гол шийдвэрлэх асуудал бол фермерийн аж ахуйг хөгжүүлэх, малын тэжээл тариалах явдал. Энэ ч үүднээс газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг дэмжих, “Мах, сүүний анхдугаар аян”-ыг өрнүүлснээр орон нутагт боловсруулах үйлдвэр байгуулах боломж бүрдсэн гэдгийг ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох онцоллоо.

“Азийн сүү үйлдвэрлэл” индэрийн удирдах зөвлөл, үндэсний зохицуулагч нарын уулзалтад 13 орны сүүний салбарын төлөөлөгчид, Монголын фермер, боловсруулах үйлдвэрлэл эрхлэгчид, эрдэмтэн судлаач, төрийн болон төрийн бус байгууллагынхан оролцож байна.
Төлөөлөгчид бүлэг, бүлгээрээ хэлэлцсэний үндсэн дээр Азийн сүүний салбарын хөгжлийн стратегийг тодорхойлж, цаашид мэдлэг, мэдээллээ тогтмол солилцох, туршлагаа хуваалцах, сүүний салбарын бодлогод өөрсдийн санал санаачилгыг тусгаж байх нь зүйтэй гэсэн нэгдсэн байр сууринд хүрлээ.
Уулзалтын үеэр Сүү ХК, АПУ Дэйри ХХК, Витафит Импекс ХХК зэрэг үндэсний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн гарсан төдийгүй Монгол орны сүү боловсруулах үйлдвэрийн асуудлуудыг АПУ-Дэйри ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхбилэг дэвшүүлэн тавьсан.
Төлөөлөгчид маргааш буюу 6 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Баянчандмань сумын фермер Д.Жингүүн, Тайшир-Өргөө ХХК-ийн ферм, АПУ-Дэйри ХХК-ийн сүү боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай тус тус танилцах юм.





Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
