Эрчим хүчний Сайдын зөвлөл 2018 оны зургаадугаар сарын 6-ны өдөр хуралдлаа. Хуралдаанд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, сайдын зөвлөх Н.Мягмарсүрэн болон Эрчим хүчний яамны газар, хэлтсийн дарга нар, асуудал хариуцсан холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.
Энэ удаагийн хуралдаанаар “Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн 2019-2023 он хүртэлх үйлдвэрлэл, хэрэгцээний төлөв байдал”, “Улсын онц чухал объектын жагсаалтад зарим обьектыг нэмж оруулах тухай”, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2018 оны эхний хагас жилийн хэрэгжилтийг танилцуулах”,“БНХАУ-ын Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компаниас ирүүлсэн Шивээ-Овоо төслийн ТЭЗҮ-ийн тухай”, “Метан хийн салбарын үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалтын тогтолцоог бий болгох, метан хийг эрчим хүчинд ашиглах болон түүний хангамжийн сүлжээг байгуулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор ойрын хугацаанд шийдвэрлэх асуудлууд”, “Эрчим хүчний сургалтын төвийн үйл ажиллагааг оновчтой болгох талаар авах арга хэмжээний тухай” асуудлыг тус тус сонсож, хэлэлцлээ.
“Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн 2019-2023 он хүртэлх үйлдвэрлэл, хэрэгцээний төлөв байдал”, “Улсын онц чухал объектын жагсаалтад зарим объектыг нэмж оруулах тухай” асуудлуудыг Бодлого, төлөвлөлтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Энхтайван танилцуулав. Хуралдаанаар “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөр”-ийн төсөлд гишүүдийн саналыг тусган төсөл арга хэмжээг экспортын зориулалтын болон дотоод хэрэглээний гэдгээр ангилан эрэмбэлж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангахаар, “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК, “Амгалан дулааны станц” ТӨХК, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК, “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК, “Тайширын усан цахилгаан станц” ХХК, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-иудыг Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад авах улсын онц чухал объектын жагсаалтад тусгуулах саналыг боловсруулан Хууль зүйн яаманд хүргүүлэхээр болов.
“Метан хийн салбарын үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалтын тогтолцоог бий болгох, метан хийг эрчим хүчинд ашиглах болон түүний хангамжийн сүлжээг байгуулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор ойрын хугацаанд шийдвэрлэх асуудлууд”-ыг Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Болдхүү танилцуулав. Метан хийн хангамжийг хөгжүүлэх мастер төлөвлөгөө, ТЭЗҮ-ийн судалгааны ажлыг хийх үүрэг бүхий төслийн нэгжийг холбогдох хууль, журмын дагуу байгуулах ажлыг зохион байгуулахаар боллоо.
“БНХАУ-ын Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компаниас ирүүлсэн Шивээ-Овоо төслийн ТЭЗҮ-ийн тухай”, “Эрчим хүчний сургалтын төвийн үйл ажиллагааг оновчтой болгох талаар авах арга хэмжээний тухай” зэрэг асуудлыг Сайдын зөвлөх Н.Мягмарсүрэн танилцуулав. Шивээ-Овоогийн эрчим хүчний экспортын төслийн ТЭЗҮ-ийг эцэслэн боловсруулах ажлын хэсгийг холбогдох салбаруудын оролцоог ханган Засгийн газрын түвшинд байгуулахаар, Эрчим хүчний сургалтын төвийг Эрчим хүчний яамны харъяа сургалт, судалгааны төв болгон зохион байгуулахаар тус тус шийдвэрлэв.
Бусад хэлэлцсэн асуудлаар холбогдох шийдвэр гаргах нь зүйтэй гэж Сайдын зөвлөлийн гишүүд үзлээ.

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
