“Малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээ”-г жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл явуулахаар Засгийн газар шийдвэрлэсэн. Энэ дагуу малын паразит, шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, малыг эрүүлжүүлэх зорилготой малын угаалгын ажил орон даяар явагдаж байна.
Мал, амьтны аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах улмаар нийтийн эрүүл мэндийг хамгаалах, экспортыг нэмэгдүүлэх нь Засгийн газрын өмнөө тавьсан зорилт. Уг зорилтыг биелүүлэх хүрээнд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг орон нутагт ажиллаж, малын угаалгын ажилтай биечлэн танилцсан юм.
.jpg)
Малыг тогтмол угааж, эрүүлжүүлснээр мал давжаарах эрсдэлээс бүрэн сэргийлж, арьс шир, ноос ноолуур зэрэг малын гаралтай түүхий эдийн чанар, гарц дээшилдэг. Тодруулбал, малын арьсны 70 хувь нь чанарын шаардлага хангахгүй байгаа өнөөгийн нөхцөлд малыг угааж буюу креолинжүүлснээр арьсны гэмтэл үгүй болж, арьсны чанар нь 1-3 зэрэглэлээр дээшлэх бүрэн боломжтой юм. Мөн паразит болон шимэгч чанарын өвчнүүд буурч, малын тарга тэвээрэг 20-30 хувиар нэмэгддэг. Энэ нь эргээд хүнсний аюулгүй байдал хангагдаж, малын гаралтай түүхий эд, махны экспортыг нэмэгдүүлэх зэрэг эдийн засаг, нийгмийн асар том ач холбогдолтой юм.
Нөгөөтэйгүүр хээрийн аргаар малыг шүршиж угааснаар бүрэн гүйцэд ариутгал хийгддэггүй байна. Ялангуяа хөх ширх паразит нь малын нимгэн арьстай, дулаан, чийг сайн хадгалагддаг хэсэгт буюу хонь, ямааны нүдний зовхи, ухархай, чихний уг, эрүүний доод хонхор, суга, цавь, хэвлий, хонго, сагаг зэрэгт гол халдвар нь байдаг. Тиймээс бог малыг 100 хувь умбуулан угааж ариутгах, зөөврийн тоног төхөөрөмжийн ашигтай загварыг малын угаалгын практикт нэвтрүүлээд байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандартын дагуу, монгол инженерийн ур ухаанаар бүтээсэн уг зөөврийн төхөөрөмж нь цагт 250-300 бог мал угаах хүчин чадалтай, малчны хотонд шууд хүрч үйлчлэх боломжтой гэдгийг “Тэгш Агь” ХХК-ийн төслийн удирдагч Ч.Халиун онцолсон юм.
Малын угаалга буюу креолинжүүлэх ажлыг зах зээлийн нийгэмд шилжихийн өмнө хавар, намрын улиралд хоёр удаа хийдэг байсан. Малыг эрүүлжүүлэх зорилготой энэхүү уламжлалт арга хэмжээг ийнхүү орчин үеийн тоног төхөөрөмжтэй уялдуулан сэргээн зохион байгуулж байна.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
