БНХАУ-ын ӨМӨЗО-ны соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд зохиогдож буй “Хятадын кино өдрүүд” өчигдөр “Тэнгис” кино театрт нээлтээ хийлээ. “Хятад орныг танин мэдэх” зорилго бүхий кино өдрүүдийн үеэр Хятадын ард түмний аж амьдрал, ахуй соёлын онцлогийг харуулсан 10 киног Тэнгис, Юнрев, ICINEMA болон Өргөө, Гэгээнтэн кино театрт үзэгчдийн хүртээл болгох юм.

“Хятадын кино өдрүүд”-ийн нээлтийн ёслолд Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Кино групп”-ын орлогч ерөнхий захирал Зан Жи Жун, БНХАУ-ын Элчин сайдын яамны Соёлын зөвлөх, Улаанбаатар хот дахь БНХАУ-ын Соёлын төвийн эрхлэгч Ли Вэй болон Монголын урлаг соёлын алдартнууд оролцлоо.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Кино групп”-ын орлогч ерөнхий захирал Зан Жи Жун нээлтэд оролцохдоо хэлсэн үгэндээ “Кино урлаг бол тухайн үндэсний зан заншил, амьдрал ахуйн онцлогийг агуулж байдаг. Тиймдээ ч энэхүү арга хэмжээг зохион байгуулснаар манай хоёр орны иргэд илүү ойр дотно нөхөрлөж, нэг нэгнээ харилцан танин мэдэх боломж бүрдэх юм. Бидний авч ирсэн шилдэг бүтээлүүд Монголын ард түмний сэтгэлд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн Монголын шилдэг кинонуудыг Өвөр Монголын ард түмэнд үзүүлэх хүсэлтэй байгаа. Монголын уран бүтээлчид ч энэхүү хүсэлтийг минь хүлээн авна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцолсон юм.

Кино өдрүүд Хятадын уран бүтээлчдийн хийсэн “Их Шанхай” гэх гайхамшигтай киногоор нээлтээ хийв. Уг кинонд 1930-аад оны эхэн үед эзлэн түрэмгийлэгчдээс эх орноо хамгаалан тэмцэж буй Хятадын ард түмний эрэлхэг залуусын үйл хэргийг товойлгон үзүүлжээ. Шанхайг эзэлсэн тулаан Япон,Хятадын дайны түүхэнд хамгийн том нь байсан гэдэг. Хятадын арми дайнд бараг бүх танк,онгоцоо алдсан байсан тэр цагт өөрийн хөрөнгөөс онгоц бүтээх зардлыг гаргаж эх орондоо хөрөнгө оруулалт хийхийн сацуу японуудыг бадрангуй уран ухаанаар ялан дийлж байгаа залуусын дүрийг кинонд гаргасан нь бахархахгүй байх аргагүй. Гол дүрд тоглосон Чо Юнь Фатыг монголчууд эртнээс мэддэг болохоор уг кино үзэгчдийн сэтгэлд илүү дотно байсныг киноны дараа хүмүүс ярьж байлаа. Киноны өгүүлэмж,өрнөл,зураг авалт, жүжигчдийн авъяас чадвар гайхалтай байсан нь үзэгчдэд таалагджээ. Уг кино Хятадын орлогоор тэргүүлж яваа шилдэг сор бүтээлүүдийн нэг нь юм.

Зохион байгуулагчдын ярьж буйгаар, “Их Шанхай”, “Бээжин Сиэтлийн хайр” кино Монголын үзэгчдэд хүрсэн. Харин өнөөдөр “Тансан ламын үлгэр”, “Надтай гэрлээч”, маргааш буюу энэ сарын 06-нд “Багштан”, “Их хотын хайр” киног толилуулах аж. Энэ сарын 07-нд “Шулам дарсан үлгэр”, “Хайр нэхсэн зүүд”, 08-нд “Шидэт бийрт хүү”, “Хүн загас” киног үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөсөн байна. Эдгээр кино нь эх орондоо нээлтээ хийсэн даруйдаа 100 сая юаниас дээш орлого олсон шилдэг бүтээл гэдгийг зохион байгуулагчид ярьж байв.


Н.Наранбилэг

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
