УЛСЫН ИХ ХУРЛЫН 2018 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ НЭЭЖ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГНЭЭС ОНЦЛОХ 30 ЭШЛЭЛ
- Эрх зүйн зоримог шинэчлэл хийх, түүнийгээ тууштай, үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлага Монголын нийгмийн захиалга болоод байна. Энд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал багтана.
- Энэ жилийн төсвийг хэлэлцэхдээ төрийн бүх шатны байгууллагад орон тоозардлыг10 хувиар бууруулах бодлого баримтлахыг уриалж байна. Төсвийг батлахдаа дэлхийн эдийн засгийн төлөв, хандлагыг сайтар тооцох шаардлагатай байгааг зориуд сануулъя.
- Харин зөвшилцөл, ойлголцол хэрэгтэй. Тиймээс Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар,улс төрийн хүчнүүд, иргэний нийгмийнхэн, ард иргэд хамтраад тулгамдсан асуудлаар үндэсний зөвшилцөл хийдэг, гаргасан шийдвэрээ биелүүлдэг тогтолцоонд шилжихийг уриалж байна.
- Улс төрийн яриа хөөрөө нь популизмын хэвлийд голдуу бүрэлдэж, тархи угаах тааруу инкубатортторнижбайдаг нь л гай тарьж байгаа. Улс төрийн популизм манайд хэт газар авч, сүүлдээ байх л ёстой зүйл шиг ойлгодог, хүлээж авдаг болжээ. Эрдэмтэн судлаачид өндөр хөгжилтэй улс орны улс төрийн бодлогод популизм биш, прагматизм голлох үүрэгтэй байгааг сануулсаар байна.
- ХМХ, ялангуяа нийгмийн сүлжээгээр бусдыггутаах арга технологи бидний амьдралд ердийн үзэгдэл болтлоо хэвшлээ. Үүнийг зохион байгуулж, санхүүжүүлэгч улстөрчид үндэстнээ хорлох, улсаа гутаах энэ арга барилаасаа нэн даруй салах хэрэгтэй.
- Их Британид байрладаг Эдийн засгийн мэдээллийн байгууллагаас НҮБ-ын гишүүн 165 оронд хийсэн Ардчиллын индексийн судалгаагаар сул буюу муухан ардчилалтай улсын ангилалд манай улс багтжээ.
- Төрийнбайгууллагын дотоод хяналт суларч, удирдлага, зохион байгуулалт алдагдсаны уршгаартөрийн албан хаагч нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг гарлаа. Төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан хуулийг ягштал баримталж, сахилга хариуцлага, ёс зүйг эрхэмлэхийгхатуу шаардаж, зөрчил гаргасан этгээдтэй хариуцлага тооцож ажиллах ёстой.
- Өр, зээлийн хүүнд дарлуулж, эдийн засгийн уналт зогсолтгүй үргэлжилсэн,улс орон хямралын ирмэгт ирсэнхүнд хэцүү үеийг бид даван туулж чадлаа.
- Энэ чуулган ирэх оны мөнгөний бодлого, улсын төсвөө хэлэлцэн батлана. Ингэхдээ бодлогоо тогтвортой хадгалж, өсөлтийг иргэддээ хүртээх чиглэлд түлхүү анхаарах шаардлагатай.
- 2018 оны 1-р сараас тэтгэвэр, тэтгэмжийг 8 хувиар, 9-р сарын эхнээс төрийн зарим албан хаагчдын цалинг 8-30 хувиар нэмэх шийдвэр гарсан. Ирэх онд ч төсөв санхүүгийн боломжтойгоо уялдуулан цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх хөрөнгийг улсын төсөвт суулгах.
- Төрийн алба цомхон, чадварлаг байх учиртай. Хоёр жилийн өмнө төсөв зардлаа хэмнэх шийдвэрийг УИХ гаргаж байсан, энэ дагуу УИХ-ын Тамгын газар орон тоо зардлаа 10 хувь бууруулснаар урсгал зардлыг 546.4 сая төгрөгөөр хэмнэжээ.
- Эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлийг эрчимжүүлэх шаардлагатай. Гадаад зах зээлийн өөрчлөлтөд нэрвүүлчихгүй дархлаатай, өөрийгөө тэтгэх чадвартай, экспортод чиглэсэн эдийн засгийн бүтэц рүү шилжихгүй бол Өсөлт ба Уналт, Орлого ба Хэрэглээ, Тогтворгүй байдал ба Ядуурал гэсэн гинжин хэлхээнээс салахгүй.
- Хөрш орнуудтай харилцах эдийн засгийн дипломат үйл ажиллагааг шинэ шатанд гаргах хэрэгтэй. Хувийн хэвшлийнхэн экспортын зах зээлд худалдааны таатай нөхцөлөөр нэвтрэх, хамтарсан бизнес эрхлэх боломжуудыг шинээр нээхэд чиглэсэн бодлого, хөтөлбөр хэрэгтэй болжээ.
- Азийн хөгжлийн банкны гишүүн 48 орон тус бүр дунджаар 11 чөлөөт худалдааны хэлцэл байгуулсан байхад бид ганц хэлэлцээрийг 3 жилийн өмнө л байгуулсан байх жишээтэй.

- Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд УИХ онцгой ач холбогдол өгч байна.
- Эдийн засаг, нийгмийн хөгжилд томоохон түлхэц үзүүлэх уул уурхай, эрчим хүч, төмөр зам, авто зам, боловсруулах үйлдвэрлэл, мал аж ахуй, газар тариалангийн салбарын төсөл, хөтөлбөрүүдийг цэц булаалдсан яриа маргаанаас бодит ажил хэрэг рүү хандуулъя.
- УИХ-аас Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар тогтоол баталсан. Хэрэгжилтийг 2018 онд багтаан УИХ-д танилцуулахыг үүрэг болгосныг сануулъя.
- УИХ өнгөрсөн чуулганаараа “Багшийн хөгжлийг дэмжих тухай” хууль баталсан. Төсөв мөнгө байхгүйгэх мэт шалтгаан тоочилгүйгээр хуулиа хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй.
- УИХ-ын нэр бүхий гишүүдээс өргөн мэдүүлсэн “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн төсөлд “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болон өргөжүүлэхээр тусгасан.
- ДОХ-ыг тоохоо болилоо. Бэлгийн замын халдварт өвчин газар авч байгааг халагласаар л сууна. Зүрх, судасны эрхтэн тогтолцооны өвчлөл нэмэгдэж, залуужиж байна. Тиймээс “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийг сэргээж, жилд нэг удаа бүх хүнийг эрүүл мэндийн үзлэгт оруулдаг болмоор байна.
- Засгийн газар Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах, төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцах шаталсан тогтолцоотой.
- Та бид чамгүй олон хууль, тогтоол батлан гаргасан. Ажлын тоон үзүүлэлтээр өмнөх парламентуудаас хамаагүй илүү байгаа. Харин хууль хэрэгжүүлэх ажил сайнгүй байна. Тиймээс хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, үр дүнг тайлагнах ажилдаа дүн шинжилгээ хийхийг Засгийн газарт даалгая.
- Хүүхэд хамгаалал, хүүхдийн аюулгүй байдал манайд хангагдаж чадахгүй байна. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдийн тоо өсч, хүүхэд харамсалтайгаар амь эрсдэх тохиолдол гарсаар л байна.
- Хүүхэд хамгаалал, цахим аюулгүй байдлын чиглэлээр Цахим бодлогын түр хороо тодорхой ажлууд санаачилж байгаа. Олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, Зөвлөмж гаргаснаа надад ирүүлсэн. Зөвлөмжид мэдээлэлийн аюулгүй байдал, цахим орчин, хүүхдийн хүмүүжил, залуучуудын мэдээлэл солилцох гээдзайлшгүй анхаарвал зохихцөөнгүй асуудал байгааг холбогдох байгууллагууд анхаарч, хамтарч ажилламаар байна.
- Намрын чуулганаар хэлэлцэх Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд бага насны хүүхдийг хүчирхийллээс хамгаалах, хүчирхийлэгчдэд оноох ялын бодлогыг чангатгах талаар ээжүүдээс гаргасан саналыг тусгах хэрэгтэй.

- Энэ жил агаар, орчны бохирдлыг бууруулах ажилдямар дорвитой өөрчлөлт гарах вэ гэж асуумаар байна. Зарцуулсан хөрөнгө үр ашигтай байж чадсан уу. УИХ, Засгийн газар, нийслэлийн түвшинд тодорхой ажлууд зохион байгуулсан. Одооүр дүн хэрэгтэй байна. Нэг өвөл гэнэтхэн утаагүй болчихгүй гэдгийг ойлгож байна. Гэхдээ авсан арга хэмжээ гарцаагүй зөв, ужиг энэ асуудлаа бүрэн шийдвэрлэж чадахньээ гэсэнитгэл төрүүлж байх нь чухал.
- Утаанаас дутуугүй иргэдийг бухимдуулж буй асуудал нь авто замын түгжрэл юм.Тиймээс импортын автомашины татварыг насжилттай нь уялдуулах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гүүрэн болон давхар замын байгууламж барих зэрэгзөв шийдэлтэй арга хэмжээг хугацаа алдалгүй хэрэгжүүлье.
- УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд нэр бүхий гишүүдээс ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлага, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гишүүдийн шаардлагыг дэмжсэн санал ирүүлсэн. Товчхондоо ээлжит бус чуулганаар Авлигатай тэмцэх газрын даргыг томилсон УИХ-ынтогтоолыг хүчингүй болгох санал тавьсан.
- Авлигын эсрэг хуулиар Авлигатайтэмцэх газрын дарга, дэд даргыг чөлөөлөх, огцруулах тодорхой үндэслэлүүдийг хуульчланзаагаад, хуульдзааснаас бусад үндэслэлээр чөлөөлөх, огцруулахыг хориглосон байдаг. Зөвхөн Авлигатай тэмцэх газрын даргыг ч биш, төрийн альч шатны, ямарч албан тушаалтныг зөвхөн хуульд заасан үндэслэлээр л албан тушаалаас нь чөлөөлж, огцруулдагэрх зүйн орчинд бид ажиллаж, амьдарч байгаа. Ийм байхад хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллага баталсан хуулиа өөрөө зөрчдөг байж болохгүй.


Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
