УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2018.10.24/ 11 цаг 17 минутад 52,9 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.
“Цэвэр агаар сан”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг сонсов
Байнгын хорооны хуралдааны эхэнд Үндэсний аудитын газраас 2018 онд “Цэвэр агаар сан”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг сонсов. “Цэвэр агаар сан” болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгөөр хийгдсэн ажлуудын үр дүнд хийгдэж байгаа гүйцэтгэлийн аудитын тайланг 2018 оны 10 дугаар сард багтаан ирүүлэх тухай Байнгын хорооны 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн албан тоотын дагуу өнөөдөр Үндэсний аудитын газраас 2018 онд “Цэвэр агаар сан”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг сонсож байна хэмээн Байнгын хорооны дарга М.Оюунчимэг хуралдааны эхэнд танилцууллаа.
“Цэвэр агаар сан”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг Гүйцэтгэлийн аудитын газрын захирал бөгөөд Тэргүүлэх аудитор Л.Одгэрэл хийв. Тэрээр,Аудитын дүн, дүгнэлттэй уялдаж Ерөнхий сайд буюу Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Сангийн сайдад зөвлөмж өгсөн бөгөөд Нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хотын захирагчид агаар, орчны бохирдол өсөж байгааг “царцаах болон бууруулах” чиглэлээр хэрэгжүүлэх ажлыг 2 үе шаттайгаар нэгдсэн бодлого, хяналтын дор зохион байгуулах талаар зөвлөмж өгсөн. Аудитаар гаргасан зөрчилтэй холбоотой зарим албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар Ерөнхий сайд болон Сангийн сайдад зөвлөмж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид албан шаардлага өгсөн ба зарим аж ахуйн нэгж, байгууллагатай холбоотой асуудлыг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлээд байна. Төрийн аудитын байгууллагаас агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, түүнд зарцуулсан хөрөнгийн үр нөлөөт байдалд цаашид байнгын явцын хяналт шалгалт явуулах болно гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан агаарын бохирдлыг бууруулахад олон тэрбум төгрөг, сая сая ам.долларын хөрөнгө зарцуулсан байна. Эдгээр мөнгийг юу юунд зарцуулсан талаар тодруулж байв.
Тэргүүлэх аудитор Л.Одгэрэл хийсэн тайлбартаа, Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2008-2016 онд улсын төсвийн урсгал зардлаас 97.7 тэрбум, улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 54.9 тэрбум, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас 9.4 тэрбум, МУ-ыг Хөгжүүлэх сангаас 2.1 тэрбум буюу нийт 164.1 тэрбум төгрөг зарцуулж, гадаадын 104.7 сая ам.долларын зээл, 48.6 сая ам.долларын буцалтгүй тусламж авч ашигласан ба 2012-2017 онд нийслэлийн гэр хорооллын 2 тарифт тоолууртай 2,535,739 хэрэглэгчдэд /давхардсан тоогоор/ хүйтний улиралд орой, шөнийн цагаар хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнэнд нийт 14.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн ба харин 2016 онд хөнгөлөлт үзүүлээгүй байна.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, сайжруулсан түлшний үйлдвэр байгуулах нэрийдлээр олон арван тэрбум төгрөг зарцуулсан. Энэ үйлдвэр баригдсан эсэхийг асуухад Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “ДЦС-2” ТӨХК-ийг түшиглэн байгуулсан 210,000 тн хагас коксжсон шахмал түлшний үйлдвэр ажиллаагүй байна гэсэн тайлбар хийв.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, агаарын бохирдолд гүйцэтгэлийн аудит хийсэн эсэх, хэнд хариуцлага тооцох талаар тодруулж байв. Тэргүүлэх аудитор Л.Одгэрэл, гүйцэтгэлийн аудитыг 2013, 2018 онуудад тус тус хийж, зөвлөмж хүргүүлсэн. Бид бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох албан тушаалтнуудад албан шаардлага хүргүүлсэн боловч одоог хүртэл хариу ирүүлэгүй гэв.
Байнгын хорооны дарга М.Оюунчимэг, утааг бууруулахад гадаадын зээл, буцалтгүй тусламжаас маш их хөрөнгө оруулалт хийгдэж байгаа атал яагаад хөрөнгө оруулагчдаас гомдол гаргахгүй, хяналт байгаа эсэх талаар тодруулж байв. Тэргүүлэх аудитор Л.Одгэрэл, аудитаар хийсэн дүгнэлтэд хяналтыг холбогдох яам, сан хийх ёстой байсан боловч хяналт хийгдээгүй нь тогтоогдсон. Иймд Үндэсний аудитын газраас албан тоот хүргүүлсэн болно гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүнл Б.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, Г.Солтан нар саналаа хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлахад, өмнөх жилүүдэд зарцуулсан хөрөнгийн эзэн нь байхгүй гэсэн тайлбар хийж байна. Эдгээр хүмүүст хариуцлага тооцохын тулд Хууль зүйн яам, Авлигатай тэмцэх газарт хандаж хариуцлагыг нь заавал тооцуулах тухай санал хэлж байв.
Ийнхүү Үндэсний аудитын газраас 2018 онд “Цэвэр агаар сан”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг сонссоны дараа Байнгын хорооны дарга М.Оюунчимэг Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналыг тусган Монгол Улсын Засгийн газарт Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр чиглэл өгөх нь зүйтэй хэмээлээ.
Өргөдлийн байнгын хорооны 2018 оны 04 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсов
Дараа нь Өргөдлийн байнгын хорооны 2018 оны 04 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар Барилга, хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг сонсов.
Эхний мэдээллийг Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтэцийн газрын дарга Ч.Батбилэг хийв. Тэрээр, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээндНийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 7/29, 12/43, 14/02 дугаар тогтоол, 2014 оны 19/23 дугаар тогтоол, 2018 оны 127 дугаар тогтоолоор гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлэх 25 байршил, 76 хэсэгчилсэн талбайг баталсан. Тус сонгосон 76 хэсэгчилсэн талбайд нийт 41 аж ахуй нэгж төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч батламжлагдсан байдаг. Дээрх аж ахуй нэгжүүдээс төсөл хэрэгжүүлэх талбайд бүтээн байгуулалтын ажил хийгдээгүй улмаас 2016 онд 6, 2018 онд 7 төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцалж 4 хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулж дахин 11 хэсэгчилсэн талбайд Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах урилгыг зарлаад байна. Одоогийн байдлаар гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд 1712 нэгж талбарын газрыг чөлөөлөн 10278 айлын орон сууцны барилга эхлүүлж 5477 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан байна. 2018 оны 3 дугаар улирлын байдлаар 280 айлын орон сууц ашиглалтад оруулсан бөгөөд дахин 2233 айлын орон сууц ашиглалтад оруулна гэж төсөл хэрэгжүүлэгч компаниуд төлөвлөгөө ирүүлээд байна.
Үргэлжлүүлэн Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн хийсэн мэдээлэлдээ, Барилга, хот байгуулалтын сайдын 2018.05.11-ний өдрийн 85 дугаар тушаалаар “Орон сууц” хөтөлбөрийн төслийг боловсруулах салбар дундын ажлын хэсгийг байгуулан ажиллуулсан. Ажлын хэсэг хөтөлбөрийн болон хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг эхний хувилбараар боловсруулж, 2018.08.24-ний өдөр тус яамны цахим хуудсанд байршуулж, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудад яамны 2018.08.27-ны өдрийн 01/332 тоот албан бичгийг хүргүүлж, нийт 20 байгууллагаас санал авсан. Харин “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг олон улсын байгууллага, хандивлагч орнуудын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татан оролцуулах замаар түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэхийг Барилга, хот байгуулалт болон Сангийн сайд нарт даалгасан. Энэ ажлын хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улын “Эксим” банкаар дамжуулан олгох 500.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг Түрээсийн орон сууц”-ны сангийн нэмэгдүүлэлтэд зориулахаар Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Эксим банкны ажлын хэсэгтэй 2018 оны 3 дугаар сараас хамтран ажилласан бөгөөд төслийн бүх байршлуудаар дагуулан явж газартай нь танилцуулсан. Уулзалтын үеэр Буянт-Ухаа 2, Буянт-Ухаа 3, Эко яармаг-1 төслүүд зэрэг 8900 гаруй айлын сургууль, цэцэрлэгтэй орон сууцны цогцолбор төслүүдийг танилцуулсан бөгөөд эцсийн шийдвэр гараагүй байна гэлээ.
Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авахын зэрэгцээ саналаа хэлж, байр сууриа илэрхийлэв. Байнгын хорооны дарга М.Оюунчимэг Өргөдлийн байнгын хорооны 2018 оны 04 дүгээр тогтоолын хэрэгжилттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай тус Байнгын хорооны тогтоолын төслийг уншиж танилцуулав. Тус тогтоолд, нийслэлийн Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 34, 35-р байр, Чингэлтэй дүүргийн 9-р хорооны Цагаан байрны оршин суугчдаас ирүүлсэн өргөдөл, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл болон мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, байруудыг нураан дахин барилгажуулах, оршин суугчдыг түр суурьшуулах болон шаардлагатай хөрөнгийн эх үүсвэр шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/, Сангийн сайд /Ч.Хүрэлбаатар/, Барилга, хот байгуулалтын сайд /Х.Баделхан/, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч /С.Батболд/ нарт үүрэг болгосон байна. Ингээд тус тогтоолын төслийг батлах нь зүйтэй гэсэн санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81,7 хувь нь дэмжлээ.
УИХ-ын гишүүдийн хариуцан ажиллах салбарын хуваарийг шинэчлэн баталлаа
Хуралдаанаар үргэлжлүүлэн тус Байнгын хорооны тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны тогтоолын төслийн танилцуулгыг Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хийв. Тус тогтоолын төсөлд, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Д.Гантулга нар Өргөдлийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарч буйг танилцуулж, бусад УИХ-ын 23 гишүүдийн хариуцан ажиллах салбарын хуваарийг батлав. УИХ-ын гишүүдийн хариуцан ажиллах салбарын хуваарь шинэчлэн баталсантай холбогдуулан Өргөдлийн байнгын хорооны 2016 оны 01 дүгээр сарын тогтоол хүчингүй болсон байна.
2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөөг батлав
Хуралдааны төгсгөлд Өргөдлийн байнгын хорооны 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцэв. Төлөвлөгөөтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс үг хэлэх, саналаа илэрхийлэх гишүүн гараагүй тул тус төлөвлөгөө 100 хувийн саналаар дэмжигдлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
