“Хас урлан” студи, кино урлагийг дэмжигч “Blue Dragon”-ы хамтын бүтээл “Нинжин сэтгэл” уран сайхны кино өнгөрсөн амралтын өдрүүдэд нээлтээ хийсэн. Тус уран бүтээлийн зохиолч, найруулагчаар Ц.Хүсэлбаатар ажилласан юм. Өмнө нь “Аюултай харилцаа”, “Ядуугийн зовлон-2”, “Галзуу зугаалга” зэрэг үзэгчдийн сэтгэлд хүрсэн уран бүтээлүүд найруулсан түүнийг энэ удаад ямар уран бүтээлээр бэлэг барихыг хүсэн хүлээсэн хүн олон байгаа нь мэдээж. Нэрт жүжигчин Ё.Цогийн хүү, найруулагч Ц.Хүсэлбаатар нийгэмд үгүйлэгдэж, үл үзэгдэх болсон “нинжин сэтгэл”-ээр нийгмээ сэргээж гэгээрүүлэхийг хүсчээ. Даяаршиж, цахимжиж буй энэ нийгэмд сэтгэл, тэр тусмаа нинжин сэтгэл биднээс алсарч байгаад сэтгэлээ чилээхгүй байхын аргагүй. Найруулагч нийгэмд үгүйлэгдэж буй энэ байдлыг уран бүтээлээр дамжуулан харуулахыг зорьсон байна.
Нээлтээ хийсэн даруйдаа үзэгчдийн тоогоор тэргүүлж эхэлсэн “Нинжин сэтгэл” киног заавал үзэх ТАВАН ШАЛТГААН юу болохыг сонирхоё.
НЭГ: С.ӨЛЗИЙХҮҮГИЙН ӨӨР ТӨРХ

- Хошин урлагийн акулуудын нэг, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Өлзийхүү уянгын драмын кинонд тэр тусмаа хань Ц.Хүсэлбаатарынхаа найруулсан кинонд анх удаа гол дүр бүтээжээ. “Нинжин сэтгэл”-ийн гол дүр жүжигчнээс ур чадвар төдийгүй дотоод сэтгэлийн илэрхийлэл шаардсан дүр. Эрхэм жүжигчин киноны хамгийн чухал дүрээр өөрийгөө сорьж, өөр өнцгөөс хандахыг чармайсан нь нүдээ олсон гэлтэй.
ХОЁР: ДРАМЫН Г.ОТГОНЦЭЦЭГ ЭРГЭН ИРСЭН НЬ…

- Чанга хатуу хойд эхийн дүрээр олонд танигдсан жүжигчин Г.Отгонцэцэг АНУ-д суралцахаар явснаасаа хойш анх удаа дэлгэцийн уран бүтээлд тогложээ. Кинонд тоглох олон саналаас хүлээж авсан нь “Нинжин сэтгэл” уран бүтээлийн дүр. Эсрэг дүрийг чадварлаг бүтээдэг жүжигчин бүсгүй уран бүтээлээсээ хэсэг холдсон ч цоо шинэ мэдрэмж, тэмүүлэлтэйгээр шинэ дүрээ бүтээсэн байв. АНУ-д найруулагчийн мэргэжлээр суралцаж байгаа жүжигчин Г.Отгонцэцэгийн ур чадвар, шинэлэг санаа кинонд тусгалаа олсон гэнэ. Тэрбээр өнгөрсөн зуны турш “Нинжин сэтгэл” киноны зураг авалтад оролцоод, АНУ руу буцжээ.
ГУРАВ: П.ШҮҮДЭРЦЭЦЭГИЙН ТЭСРЭЛТ

- “Нинжин сэтгэл” киноны шигтгээ бол энэ цаг үеийн хамгийн эрэлттэй залуу жүжигчин П.Шүүдэрцэцэг. Тэр энэ удаад “Нинжин сэтгэл” киноны гол зангилаа болсон дүрийг гайхалтай амьдруулснаараа үзэгчдийн талархлыг хүлээжээ. Залуу жүжигчин шинэ дүрээрээ өөрийнхөө авьяастайг хүлээн зөвшөөрүүлээд зогсохгүй мэргэжлийн хүрээнийхнээс өндөр үнэлгээ авах хэмжээнд магтагдаж байна.
ДӨРӨВ: Ц.АЛДАРМААГИЙН “АРАНШИН”

- Гадаад төрх, гоо үзэсгэлэн, жүжигчний өвөрмөц онцлогоороо нэгэн цагт хошиг урлагийн тайзыг чимж явсан жүжигчин Ц.Алдармаа дэлгэцийн уран бүтээлд тун чадварлаг тогложээ. Эмэгтэй хүнд хэцүү даалгавар болох хоригдлын дүрийг анх удаа бүтээсэн нь түүний хувьд өөртөө хийсэн шинэ дэвшил байв. Хурц төрх, тайрмал үс, шивээс зэрэг нь кинонд бүтээсэн түүний дүрийг илүү тодотгожээ.
ТАВ: АВЬЯАСЛАГ ДОЛООН БҮСГҮЙН НЭГДЭЛ

- Монголын кино урлагт өөр өөрийн гэсэн төрх, характер, авьяас, хувь хүнийхээ мэдрэмж, гадаад төрхөөрөө гайхагдсан долоон бүсгүй анх удаа нэг дор дэлгэцийн уран бүтээлд тоглосон үнэхээр ховор тохиол. Холливудын 2018 онд нээсэн OCEAN-8 кино шиг догь санагдахгүй байна гэж үү. Хамгийн гол нь тэд бүгдээрээ өмнө нь бүтээж байсан нийтлэг дүрүүдээсээ эрс тэрс өөр дүрийг “Нинжин сэтгэл”-д зориулан бүтээсэн болохоор цоо шинэ сэтгэгдэл төрүүлэхүйц сонирхолтой болжээ.
Д.Цэцэг
WWW.ZINDAA.MN

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, х
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад ө
