Монгол Улсын Их Хурал дахь “Сүрьеэгүй Монгол” лобби бүлэг, Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн Монголь дахь төлөөлөгчийн газар хамтран “Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг хайх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр(2018.10.31) Төрийн ордонд зохион байгуулж байна.
Монгол Улс, БНСУ, БНАСАУ, ОХУ зэрэг улс орнуудын төлөөлөгчид оролцож байгаа тус хурлын нээлтэд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь “Сүрьеэгүй Монгол” лобби бүлгийн ахлагч Ё.Баатарбилэг, Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь “Сүрьеэгүй Монгол” лобби бүлгийн гишүүн О.Баасанхүү нар үг хэллээ.
Мөн БНСУ, БНАСАУ, ОХУ-аас хүрэлцэн ирсэн холбогдох албан тушаалтнууд мэндчилгээ дэвшүүлэв.
Тус хуралд Ази тив дэх сүрьеэгийн өнөөгийн байдал, Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн үүсгэгчийн эх уурхай, дамжин тархах зам, өвчтөнд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулах, нууц байдалтай сүрьеэтэй өвчтөнийг илрүүлэх нь зэрэг сэдвүүдээр оролцогч улсуудын эрдэмтэд илтгэл хэлэлцүүлснээс гадна Монгол Улсад хэрэгжүүлж буй сүрьеэгийн төслийн үр дүнг танилцууллаа. Мөн дэлхийн сүрьеэтэй тэмцэх стратегийн өөрчлөлтийг хэлэлцсэн.
Хурлын үеэр Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь “Сүрьеэгүй Монгол” лобби бүлгийн ахлагч Ё.Баатарбилэг “Сүрьеэ өвчний тархалтын байдал Монгол Улсад ноцтой түвшинд хүрсэн. 100 мянган хүнд ногдох өвчлөлийн тоогоор Монгол Улс дэлхийд эхний аравт бичигдэж байна. Сая БНСУ-ын эрдэмтний илтгэлээр Монгол Улс сүрьеэ өвчний халдварын зэргээр, 100 мянган хүнд ногдох өвчлөлийн тоогоор азидаа тэргүүлэх зэрэгт байгаа нь харагдлаа. Мөн энэ өвчний насжилт манайд залуу байна гэж дурьдагдлаа. Японд 65 наснаас дээш насанд өвчлөлийн дийлэнх хувь тохиолдож байхад монголчуудын насжилт залуу, тэр дундаа 0-14 насны хүүхдүүдийн дунд сүрьеэгийн өвчлөл гарч байгаа нь сэтгэл түгшээж байна. Нөгөө талаар манай төр засгаас сүрьеэ өвчинтэй тэмцэх санхүүжилт маш бага, зарим жилд санхүүжилт огт тавигдаагүй байна. Ийм харьцуулалтыг гадны эрдэмтэд гаргаж ирээд тавьж байхад төр засаг үүнд анхаарахаас өөр арга байхгүй юм” хэмээн ярилаа.
Монгол улсад сүрьеэгийн өвчлөл, ялангуяа эмэнд тэсвэртэй сүрьеэ нэмэгдэж байгаа үзүүлэлтийг ХӨСҮТ-ийн СТАС-ын зөвлөх эмч Б.Буянхишиг илтгэлдээ мөн танилцуулсан.
Дэлхий дахинд бүртгэгдэж байгаа эмэнд тэсвэртэй сүрьеэгийн 47 хувь нь Монгол Улсын өмнөд хөрш БНХАУ, хойд хөрш болон ОХУ болон Энэтхэг улсад бүртгэгджээ.
Хүн төрөлхтөний нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг болж байгаа сүрьеэ өвчнөөр 2000 оноос хойш дэлхий нийтэд 30 сая гаруй хүн нас барснаас дийлэнх нь Ази болон Африкийн орнуудад тохиолдсон байна.
Тиймээс улс орнууд тус бүртээ бус Ази тивээрээ нэгдэн энэ өвчний эсрэг тэмцэх хамтын ажиллагааг эхлүүлэх хэрэгцээ шаардлага үүсч байгааг эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьсан эрдэмтэд дурьдаж байв.
Төрийн ордонд болж буй “Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг хайх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр 16.00 цагт өндөрлөнө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
