Өнөөдөр бидний амьдарч буй эх орон, газар шороо, элгэн нутаг минь харийн түрэмгийлэгчдийн эзлэн орших нутаг байх ёсгүй. Тийм ч учраас эх орноо гэх агуу хайр, эх хүний нинжин сэтгэл, үр хүүхдийн ариун холбоо Монгол залуусын хувьд ямар үнэ цэнэтэй зүйл вэ гэдгийг марталгүй, үргэлж санан дурсаж байх ёстойг “Этик” продакшний анхны уран бүтээл “Хүний цаана” уран сайхны кино харуулж чадсан юм.
Монгол хүн бүрийн сэтгэлийн гүнд хадгалагдаж буй эх орон, газар нутгаа эзлэн түрэмгийлэгчдээс хайрлан хамгаалж буй орчин цагийн залуусын тэмцлийн цаана юу нуугдаж байна вэ? Нэг “Хүний цаана” орших энэ л бяцхан омогшлын ард бидний хайртай гэр бүл, үр хүүхэд, анд нөхөд гэх нандин бүхэн минь бий.
Тэгвэл энэ нандин бүхний минь оршин тогтнох гол үндэс суурь нь өнөөдрийн бидний амьдарч буй эх орон билээ.
“Хүний цаана” УСК энэ сарын 26-ныөдөр үзэгчдийн хүртээл болсон бөгөөд нээлтээ хийсэн даруйдаа Монгол түмний сэтгэлийн утсыг хөндөж чадсан төдийгүй, танхимд нулимстай хоцорсон үзэгчид ч байсныг нуух юун.
Эх орондоо хайртай хүн бүрийн сэтгэлийн гүнд орших тэр нэгээхэн омогшил Монгол орны гол ус, газар шороог эзлэн түрэмгийлж буй хятадуудаас эх орноо хайрлан харамлах, тэдэнтэй тэмцэлдэж буй эрэлхэг залуусын тэмцэл, аз жаргал, баяр гуниг, инээдэм зэрэг бүхий л төрлийг тус кино өгүүлэх болно.
Эх орон, гэр бүл, үр хүүхдэдээ хайртай хүн бүрийн сэтгэлийн утсыг хөндөж чадсан “Хүний цаана” уран сайхны киноны дүрүүдэд А.Энхжин /МУСТА/, Г.Даваазул, С.Болормаа/МУСТА/, Г.Золбоот /МУСТА/, Л.Эрдэнэ-Очир /МУСТА/, Е.Даваасүрэн, Б.Пүрэвдорж, Д.Дэлгэрсайхан/МУСТА/ нар тоглосон бол тус киноны найруулагчаар Г.Даваазул,Продюсераар Б.Батжаргал нар хамтран ажилласан юм.
Гэр бүл, эх орондоо хайртай хүн бүрийн заавал мэдрэх ёстой мэдрэмж бол нэг “Хүний цаана” орших омогшил юм.


435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
