Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.11.17) нэгдсэн хуралдааны өмнө Хууль зүйн байнгын хороо хуралдахаар товлосон байсан тул нэгдсэн хуралдаан 10 цаг 30 минутад 53.6 хувийн ирцтэй эхэллээ.
Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга М.Энхболд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс ирүүлсэн намын бүлгийн даргыг томилсон тухай албан бичгийг дэгийн хуулийн дагуу гишүүдэд танилцуулсан юм. Тус намын бүлгээс Улсын Их Хурлын даргад ирүүлсэн 36 тоот албан бичигт Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хурлаар Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярвааг бүлгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хурлаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнг Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн даргаар томилсон тухай дурджээ.
Дараа нь зарим хууль тогтоомжийн эцсийн найруулгыг сонслоо.
Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэхээр товлосон байв. Энэ талаарх Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин нэгдсэн хуралдаанд танилцуулах байсан юм.
Гэвч нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү хуульд заасны дагуу Засгийн газрын гишүүнийг томилуулах саналаа Монгол Улсын Ерөнхий сайд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах ёстой. Иймээс Ерөнхий сайдыг нэгдсэн хуралдаанд оролцуулах горимын саналтай байна гэдгээ хэллээ.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат Засгийн газрын гишүүнийг томилуулах асуудлыг өчигдөр Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхэд Ерөнхий сайд, Шадар сайд нарын аль аль нь байгаагүй. Манай намын бүлэг жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай нэр холбогдсон сайд нартаа хариуцлага тооцох асуудлыг ярихгүй бол Засгийн газрын гишүүнийг томилуулах асуудлыг ярихгүй, нэр дэвшигчийг дэмжихгүй гэсэн байр суурьтай байгаа гээд Ерөнхий сайдыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох хүртэлх хугацаанд завсарлага авах хүсэлт гаргасан юм.
Харин Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Ерөнхий сайд бага зэргийн гэмтлийн улмаас чуулганы хуралдаанд оролцох боломжгүй байгааг гишүүдэд тайлбарлаад ямар ч тохиолдолд төрийн ажил хэвийн явагдаж байх шаардлагатай тул Засгийн газрын гишүүнийг томилуулах Ерөнхий сайдын саналыг хэлэлцээд явах нь зүйтэй байна гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.
Ерөнхий сайдаас өргөн мэдүүлсэн саналын дагуу Улсын Их Хурлын гишүүн Чүлтэмийн Улааныг Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилох асуудлыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэхээр төлөвлөөд байсан ч Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан тул Засгийн газрын гишүүнийг томилуулах асуудал түр хойшлогдлоо.
Иймээс хуралдаан даргалагч чуулганы нэгдсэн хуралдааны өмнө хуралдахаар товлоод байсан ч ирц хангалттгүйгээс хуралдаж амжаагүй Хууль зүйн байнгын хороог хуралдаж дуустал нэгдсэн хуралдааныг түр завсарлуулсан юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
