Арваннэгдүгээр сарын 22-ны өглөө УИХ-ын нэр бүхий гишүүд УИХ-ын дарга М.Энхболдод хандан шаардлага хүргүүлсэн билээ. Энэ талаарх байр сууриа УИХ-ын дарга М.Энхболд өчигдрийн чуулганы хуралдааны төгсгөлд илэрхийлсэн билээ. Өнөөдөр (2018.11.23) албан ёсны хариуг бичгээр өглөө. Уг бичгийг бүрэн эхээр нь толилуулъя.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Т.АЮУРСАЙХАН, Х.БАДЕЛХАН, Ж.БАТЗАНДАН, Л.БОЛД. Х.БОЛОРЧУЛУУН, Ж.ГАНБААТАР, Ц.ГАРАМЖАВ, Ц.ДАВААСҮРЭН, Б.ЖАВХЛАН, Г.ЗАНДАНШАТАР, Х.НЯМБААТАР, М.ОЮУНЧИМЭГ, Ш.РАДНААСЭД, Д.САРАНГЭРЭЛ, Я.СОДБААТАР, Г.СОЛТАН, Д.СУМЪЯАБАЗАР, А.СҮХБАТ, Д.ТОГТОХСҮРЭН, Ч.УЛААН, Н.УЧРАЛ, Ч.ХҮРЭЛБААТАР, Д.ЦОГТБААТАР, Н.ЦЭРЭНБАТ, С.ЧИНЗОРИГ, Л.ЭЛДЭВ-ОЧИР, Б.ЭНХ-АМГАЛАН, Ж.ЭНХБАЯР, Л.ЭНХБОЛД, Н.ЭНХБОЛД, Ө.ЭНХТҮВШИН НАРТ
Хариу хүргүүлэх тухай
Та бүхнээс ирүүлсэн шаардлагатай танилцлаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн нэг дэх хэсэгт “…Улсын Их Хурлын гишүүн … хууль санаачлах эрх эдэлнэ”, Дөчин гуравдугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ” гэж заасан.
Дээр дурдсан Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд, гишүүнийхээ хувиар “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 12989 тоот саналд гарын үсэг зурсан.
Үе үеийн Монгол Улсын Их Хурлын дарга нар өөрийн санаачилсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл болон саналаа өөрийн биеэр хүлээн авч байсан.
Монгол Улсын Их Хурлын дарга өөрийн санаачилсан хууль тогтоомжийг хүлээн авахыг хуулиар хориглосон, хязгаарласан зүйл байхгүй.
Таны албан бичигт дурдсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйл буюу хуулийн нэр томъёоны тодорхойлолт нь Монгол Улсын Их Хурлын даргын бүрэн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй. Миний бие уг хуулийн 3 дугаар зүйлийг зөрчөөгүй.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд нэр дэвшсэнтэй холбогдуулан миний бие Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы 7 дугаар сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдааныг удирдахаас татгалзаж, дэд дарга Я.Санжмятав удирдаж байсан. Энэ жишгийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэх чуулганы нэгдсэн хуралдааныг Улсын Их Хурлын дэд даргаар удирдуулах боломжтой.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.21-д “өвчтэй, чөлөөтэй байх, гадаад, дотоодод томилолтоор ажиллахаас бусад тохиолдолд нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд товлосон хугацаанд хүрэлцэн ирж оролцох”, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсэгт “Гишүүн өвчтэй байсан буюу өвчтэй хүн асарсан, гадаад, дотоод томилолтоор явсан, түүнчлэн хурал, семинарт зайлшгүй оролцох шаардлагатай байсан бол хүндэтгэх шалтгаантай гэж үзэх бөгөөд эдгээр шалтгаан байхгүй бол хуралдаан тасалсанд тооцно”, мөн зүйлийн 4.10 дахь хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой заалтыг илтэд зөрчсөн асуудал хэлэлцсэн, эсхүл Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг эсэргүүцэхээс бусад шалтгаанаар гишүүн, нам, эвслийн бүлэг хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно” гэж тус тус заасан тул Таныг Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд товлосон хугацаанд хүрэлцэн ирж оролцохыг хүсье.
ДАРГА М.ЭНХБОЛД

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
