Монголын бизнесийн зөвлөл, Монгол дахь Америкийн худалдааны танхимын гишүүдийн хамтарсан уулзалтад УИХ-ын дарга Г.Занданшатар оролцлоо. Тэрбээр уулзалтын нээлтэд хэлсэн үгэндээ парламент болон Засгийн газрын харилцан уялдаатай, нэг зүгт харсан үйл ажиллагаа, улс төр, засаглалын тогтвортой байдлыг хангах, гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгох, тэдний эрх ашгийг хамгаалах нь УИХ-ын үндсэн зорилт байх болно гэв. 2019.03.04 http://www.parliament.mn/n/zicy
УИХ-ын дарга Г.Занданшатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Шин Хаймин Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдсонд нь Г.Занданшатарт баяр хүргэлээ. 2019.03.04 http://www.parliament.mn/n/z3cy
УИХ-ын дарга Г.Занданшатар Олон улсын валютын сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нэйл Сэйкэрийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ноён Нэйл Сэйкэр Монгол Улсын Засгийн газар, ОУВС-гийн хамтын ажиллагаа, Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр болон түүний хэрэгжилт, явцын талаар мэдээлэл хийв. 2019.03.04 http://www.parliament.mn/n/afcy
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар олон улсын, нэн хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийн талаар зөвшилцөхөөс гадна “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонсохоор төлөвлөсөн болохыг Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир танилцуулав. 2019.03.05 http://www.parliament.mn/n/ajcy
УИХ-ын дарга Г.Занданшатар Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохаммад Файсал Аль-Мутайриг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Мохаммад Файсал Аль-Мутайри Кувейт Улсын Үндэсний Ассамблейн даргын халуун дотно мэндчилгээг уламжилж, Монгол Улсын Их Хурлын даргын албанд томилогдсонд нь баяр хүргэлээ. 2019.03.05 http://www.parliament.mn/n/a3cy
УИХ-ын дарга Г.Занданшатар БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Филипп Мэрлин Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдсонд нь мөн Монгол Улсад ардчиллыг хөгжүүлэх, хууль дээдлэх ёсыг эрхэмлэн ажиллаж буйд нь ноён Г.Занданшатарт баяр хүргэв. 2019.03.05 http://www.parliament.mn/n/atcy
УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён М.П.Сингхийг хүлээн авч уулзав. Тэрбээр энэ оны хоёрдугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан юм. 2019.03.05http://www.parliament.mn/n/aicy
УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Ахмет Язал Монгол Улсын Их Хурлын даргын албанд томилогдсонд нь баяр хүргээд Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурал дахь Турк-Монголын найрамдлын бүлгийн даргын халуун дотно мэндчилгээг уламжлав. 2019.03.06 http://www.parliament.mn/n/3fcy
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо болон Өргөдлийн байнгын хорооноос хамтран “Угийн бичгийн хөтлөлт” зөвлөгөөнийг Төрийн ордноо зохион байгуулав. Уг зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа, Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрүүл мэндийн яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцлоо. 2019.03.06 http://www.parliament.mn/n/3pcy
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2019 оны 03 дугаар сарын 18-аас 29-ний өдрүүдэд хуралдуулахаар тогтлоо. 2019.03.06 http://www.parliament.mn/n/3jcy
УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2019.03.07/ НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Винод Ахужаг хүлээн авч уулзав. http://www.parliament.mn/n/33cy
УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-ын Пенсильванийн их сургуулийн магистрант, докторант оюутнуудын төлөөллийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар оюутнуудад Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон парламентын үйл ажиллагаа, түүний хүрээнд хийгдэж буй шинэчлэл, батлагдан гарсан хууль тогтоомжуудын талаарх мэдээллийг өгсөн юм. 2019.03.07 http://www.parliament.mn/n/4fcy
Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарласантай холбогдуулан Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонгоос “Өнөөдөр” сонины сурвалжлагч тодруулга авав. 2019.03.07 http://www.parliament.mn/n/3icy
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 09 дугаарт Компакт гэрээ соёрхон батлах тухай УИХ-ын тогтоол, Гадаад харилцааны яамаар төлөөлүүлэн Монгол Улсын Засгийн газар болон Мянганы Сорилтын Корпорацаар төлөөлүүлэн Америкийн Нэгдсэн Улс хоорондын Мянганы сорилтын компакт гэрээг нийтэлжээ. http://www.parliament.mn/n/a7cy
Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
