Энэ онд улсын хэмжээгээр нийтдээ 478.0 мянган га-д тариалалт хийх юм. Одоогоор тариалалтын явц улсын хэмжээгээр 60 орчим хувьд хүрээд байна. ХХААХҮ-ийн сайд 5-р сарын 24нд Газар тариалангийн бүс нутагт ажиллаж хаврын тариалалтын явц байдалтай танилцлаа
Сэлэнгэ аймагт газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг үр тарианы 280 аж ахуйн нэгж, 150 иргэн, 305,5 мянган га эргэлтийн талбай эзэмшиж үйлдвэрлэл явуулж байна. Хаврын тариалалтад дугуйт трактор 765, анжис 143, үр тарианы механик үрлүүр 654, үр тарианы хийн үрлүүр 39, төмс, хүнсний ногооны үрлүүр 85, сийрүүлэгч 341, хор цацах машин 173, бордоо бууц цацагч 21 техникүүд ажиллаж байгаа нь нийт техникийн 88.9 хувийг эзлэж байгаа юм байна.
Хаврын тариалалт, уринш боловсруулалтад шаардагдах шатахууныг 50 хувь, ургамал хамгааллын бодис, нийлмэл бордоо, гумины бордоог 30 хувийн урьдчилгаатай олгож дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэснээр ТЭДСангийн Сэлэнгэ салбар, ТЭДСангийн Хөтөл салбараас 106 ААНэгжид 765500 тн шатахуун, 63 ААНэгжид 23 тн гумат, 135.6 тн нийлмэл бордоо, 93 ААНэгжид 5020 литр үр ариутгагч бодис авч тариалалтаа хийж байна.
2019 онд нийт 171038 га талбайд тариалалт хийхээс үр тариа 145843 га, улаанбуудай 139559 га, тэжээл 11911 га, тосны ургамал 13284 га, төмс 2986 га, хүнсний ногоо 2837 га талбай, тариалахаар төлөвлөж 2019 оны 5 дугаар сарын 23-ны байдлаар үр тариа 85502 га, үүнээс улаанбуудай 83187 га, арвай 641 га, овьёос 1674 га, тэжээлийн ургамал 3935 га, тосны ургамал 3086 га, төмс 1240 га, хүнсний ногоо 857 га талбайд тариалаад байна.
Сэлэнгэ аймагт хаврын тариалалтын явц үр тариа 58.6%, улаанбуудай 59.6% тосны ургамал 41.4% тэжээлийн ургамал 33.0%, төмс 41.5%, хүнсний ногоо 30.0 хувьтай нийт тариалалт 54 хувьтай байна.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Зүүнбүрэн, Хушаат сумд, Дархан-Уул аймгийн Хонгор, Төв аймгийн Жаргалант сумын тариаланчидтай уулзахдаа хөрсний үржил шимээ хадгалах, хамгаалах тал дээр газар тариалангийн аж ахуй эрхэлдэг иргэд, аж ахуй нэгж онцгой анхаарах шаардлага байгааг хэлж үр, бордоо, техникээ сонгохдоо аль болох ашиг шимтэй хөрсөө хамгаалсан сонголтыг хийхийг эрмэлзэж байхыг хүслээ. Мөн 6-р сард хугацааны эхэн болон сүүл үеэр цаг агаар тааламжтай байх урьдчилсан төлөв байгаа учраас цаг агаарын тааламжтай үеийг ашиглаад тариалалтаа шуурхайлж дуусгахыг зөвлөлөө.
Эх сурвалж: ХХААХҮЯам

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
