1. ЭХЛЭЭД ЗЭЭЛҮҮДЭЭ ЦЭГЦЭЛ
Сар бүр зээлд хэдий хэмжээний мөнгө төлж байгаагаа тооцоод үзэхэд л зээлээ төлж дуусгах нь сул чөлөөтэй мөнгөтэй болох хамгийн эхний арга гэдэг нь тодорхой болно. Зээлэнд төлж байгаа мөнгөө хадгаламжиндаа хийх боломжтой болж эхэлнэ. Дээр нь зээлээ хэдий чинээ хурдан төлж дуусгана төдий чинээ бага хүү төлөх бөгөөд хүүнд төлөх байсан мөнгөө хадгаламжиндаа хийх боломж бүрдэнэ.
- Гэхдээ та зээлүүдээ төлж дуусгахаас өмнө хадгаламжтай болохыг хүсэж байж болно. Үүний тулд ядаж л зээлийн хүүнд төлдөг мөнгөө багасгах хэрэгтэй бөгөөд зээлүүдээ цэгцэлж нэг бөөн зээл болгосон нь дээр.
- Ялангуяа зээлтэй байсан ч танд заавал байх ёстой зүйл бол онцгой тохиолдолд хэрэглэх мөнгөн хуримтлал юм. Ямар нэгэн орлогын эх үүсвэргүй болсон үед 3-6 сар амьдрахад хүрэлцэхүйц мөнгөн хадгаламжтай болсон байх хэрэгтэй. Хэрэв танд ийм хадгаламж байхгүй бол яг одооноос дансаа нээж мөнгөө хуримтлуул гэж зөвлөх байна.
2. ХЭДИЙ ХЭМЖЭЭНИЙ ХАДГАЛАМЖТАЙ БОЛОХОО ТОДОРХОЙЛ.
Богино хугацааны зорилго тодорхойлоход амархан. Хэрэв та LED зурагт худалдаж авахыг хүсч байгаа бол ямар үнэтэй болохыг олж мэд. Хэрэв та байшин худалдаж авахыг хүсэж байгаа бол хэдий хэмжээний урьдчилгаа төлбөр шаардлагатайг олж мэд. Харин Тэтгэвэрийн нэрийн данс гэх мэт урт хугацаат хуримтлалын хувьд илүү нарийн төлөвлөх (ажил хөдөлмөр эрхлэхээ больсоноос хойш дор хаяж 20-30 жил хүрэлцэх хэмжээний тооцоо хийх хэрэгтэй болдог) хэрэгтэйгээс гадна өөр зүйлд хөрөнгө оруулалт хийж хүссэн хэмжээний мөнгөтэй болох боломж бий эсэхийг мөн судлах хэрэгтэй.
3. ХУГАЦААГАА ТОДОРХОЙ БОЛГО
Жишээ нь: “Би хоёр жилийн дотор байшингийн урьдчилгаа мөнгөтэй болно” гэх мэт. Гэхдээ нэг зүйлийг анхааруулахад энэ нь боломжтой байх ёстой. Хэрэв боломжгүй, хэт давчуу зорилго тавьбал сэтгэлээр унахаас цааш хэтрэхгүй.
4. ОДОО ХАРИН ДЭЭРХ ХОЁР ЗОРИЛГОДОО ХҮРЭХИЙН ТУЛД ДОЛОО ХОНОГ, САР БҮР ЭСВЭЛ ЦАЛИН БҮРЭЭС ХЭДИЙ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ХАДГАЛАХ ХЭРЭГТЭЙГ ТООЦОЖ ОЛ.
Жишээ нь богино болон урт хугацаат хоёр хадгаламжтай болох гэж байгаа бол тус бүрд нь одооноос л хийж эхлэх мөнгөө тооц. Гэхдээ сар бүр тэнцүү мөнгө хийх байдлаар төлөвлөх нь зөв байдаг. Жишээ нь гурван жилийн (36 сар) хугацаанд байрны урьдчилгаа 30 сая төгрөг цуглуулахыг хүсч байгаа бол сар бүр 830 мянган төгрөг цааш хийх хэрэгтэй болно. Гэхдээ танай сарын орлого сая хоёр зуун мянган төгрөг бол энэ нь тийм ч бодитой зорилт биш болох учраас сар бүр хадгалж чадах мөнгөө тооцоолоод хугацаагаа бага зэрэг уртасгаж болно.
5. ЗАРЦУУЛЖ БУЙ МӨНГӨӨ БҮРТГЭЖ СУР
Та сард олж буй мөнгө, зарж буй мөнгө хоёрын зөрүүг л хадгаламжиндаа хийж чадах юм. Тэгвэл орлогоо нэмэгдүүлэхээс илүүтэй зардлаа хянах нь боломжтой байдаг учраас өдөр тутмын зарцуулалтандаа хянамгай хандах нь зүйтэй. Дор хаяж нэг сарын хугацаанд үгүйдээ л хоёр долоо хоногийн турш юунд мөнгө зарцуулсанаа нэгбүрчлэн тэмдэглэ. Жижиг зардлуудаа ч үлдээхгүйгээр бүгдийг нэг бүрчлэн бичиж тэмдэглэ. Худалдан авалт буюу зардал бүрийг Түрээс, Машины даатгал, Машины төлбөр, Утасны төлбөр, Кабелийн төлбөр, Хэрэглээний зардал, Бензин, Ресторан, Хүнс, Үзвэр үйлчилгээ гэх мэтээр ангил.
- Жижиг тэмдэглэлийн дэвтэр биедээ байнга авч яв. Бүх зардлаа бичиж худалдан авалтын баримтаа хадгалж занш.
- Долоо хоногт нэг удаа тэмдэглэлийн дэвтэрт бичсэн зардлуудаа баримтуудтай нь тулгаж том дэвтэрт бичих буюу эсвэл эксел програм дээр нэгтгэн оруул.
- Өдөр тутмын зарцуулалтаа хянах олон програмууд байдаг бөгөөд гар утсан дээрээ ч татаж ашиглах боломжтой.
6. ХЭРЭГГҮЙ ЗАРДЛУУДАА ТАНА
Нэг, хоёр сар бүртгэсний дараа зарцуулалтаа нарийвчлан харж судал. Жишээлбэл та зайрмаг худалдан авахад 40,000 төгрөг, машины зогсоолд л гэхэд 20,000 төгрөг төлсөнөө хараад гайхаж магадгүй. Зарим зардлуудыг хэмнэх боломжтой болох нь илэрхий харагдах болно. Хэдий хэмжээний мөнгө хураах хэрэгтэй байгаагаас шалтгаалж хэцүү ч гэсэн зарим шийдвэрүүдийг гаргах л хэрэгтэй болно. Зайлшгүй зардлуудаа үлдээгээд зарим хэмнэх боломжтой зардлуудаа хэмнэж эхэл. Эдгээр хэмнэлтүүд нь жилийн турш хэдий хэмжээний мөнгө болохыг тооцож үзэх хэрэгтэй бөгөөд ингэснээр та илүү урам зоригтойгоор зоос бүрийг хэмнэх болно. Амьдрал баян хойно зөндөө л боломж байдаг. Тухайлбал:
- Илүү хямд түрээсийн байр олох уу? Эсвэл орон сууцны зээлийн нөхцлөө өөрчлөх боломжтой юу?
- Бензиний мөнгөө хэмнэх боломжтой юу эсвэл бүр машинаасаа татгалзаж болох уу? Хэрэв танайх олон машинтай бол нэг хүртэл цөөлж чадах уу?
- Даатгалын хураамжаа бууруулах боломжтой юу? Ийш тийшээ утасдаж хамгийн боломжийн даатгалд даатгуулсан эсэхээ шалга. Мөн илүү их хямдрал авах талаар бодож үз.
- Хувцас авахдаа хямдралтай тасгаас худалдаж ав. Агуулах чөлөөлөх худалдааны үед бараануудаа нилээд хямдруулсан байдаг бөгөөд үнийн 50,0 хувийг ч хэмнэх боломжтой.
- Суурин утсаас татгалзаж чадах уу, зөвхөн гар утсаа хэрэглэх эсвэл Skype гэх мэт үйлчилгээг ашиглан интернэтээр үнэгүй ярьж мөнгө хэмнэж чадах уу?
- Кабель эсвэл сансрын телевизгүйгээр амьдарч чадах уу?
- Хэрэглээний зардлаа багасгаж чадах уу?
- Гадуур хоол идэхийг хориглож, хүнсээ бөөнөөр нь авч, хөнгөлөлтийн купон ашиглаж эхлэн, гэртээ илүү их хоол хийж чадах уу? Дэлгүүрээс хүнсээ худалдан авснаар их мөнгө хэмнэх боломжтой.
7. ОДОО ХАДГАЛАМЖИЙН ЗОРИЛГОО ЭРГЭЖ НЭГ ХАР
Сарын цэвэр орлогоосоо (өөрөөр хэлбэл татварын дараах орлого) зайлшгүй зардлуудаа хас. Зөрүү нь хэд байна? Энэ дүн таны сар бүр хадгаламжиндаа хийх мөнгөтэй дүйцэж байна уу? Та сард 350 мянган төгрөгөөр амьдарч чадна гэж шийдсэн бөгөөд таны сарын цалин 530 мянган төгрөг гэж бодьё. Тэгвэл та 180 мянган төгрөг хадгалах боломжтой. Хэрэв таны хадгаламжиндаа сар бүр хураах ёстой мөнгө үлдэж буй энэ 180 мянган төгрөгт багтах ямар ч боломжгүй бол зарим нэг худалдан авах зүйлээсээ татгалзах эсвэл мөнгөө хуримтлуулах хугацаагаа өөрчлөх хэрэгтэй. Шинэ машин худалдаж авахаа дараа жил болгож болно эсвэл том дэлгэцтэй телевизор танд тийм ч их хэрэгтэй биш байж болно.
8. ТӨСӨВ ГАРГА
Нэгэнт орлого, зарлагын (зайлшгүй гэдгийг дахин анхааруулъя) зөрүүгээ сар бүр хийх хадгаламжтайгаа дүйцүүлж чадсан бол одоо нэг шат ахих хэрэгтэй. Цалингаасаа зарцуулах зүйлсээ урдчилан тооцоолон бичиж, төсөв гарга. Ингэснээрээ кофе, үзвэр үйлчилгээ, ресторан гэх мэт үе үе, өм цөм явдаг зардлуудаас урдчилан сэргийлэх боломжтой болно.
9. ЗЭЭЛИЙН КАРТ ХЭРЭГЛЭХЭЭ БОЛЬ.
Хэдийгээр энэ манай Монголд нэг их дэлгэрээгүй ч кредит карт буюу зээлийн картыг хэрэглэхээс аль болох татгалзах хэрэгтэй. Бүх зүйлийн төлбөрийг бэлэн мөнгөөр төл. Яг хэдий хэмжээний мөнгө цаана нь үлдэж байгаагаа мэдэхгүйн улмаас зээлээр төлж байгаа үед төсөвлөснөөсөө хэтрүүлж зардал гаргаад байдаг. Хэрэв бэлэн мөнгөтэй бол мөнгөө дуусч байгааг мэдэх болно. Зардал бүрт зориулан мөнгөө урьдаас тоолж багцлан дээр нь бич. Эсвэл тус тусад нь хайрцганд хийсэн ч болно. Тухайн зардалд зориулагдсан мөнгөнөөс авахдаа саванд хэдий хэмжээний мөнгө үлдсэнийг харж өөртөө сануулга болгож болно.
- Хэрэв та зээлийн карттай байх хэрэгтэй боловч өдөр бүр ашиглахыг хүсэхгүй байвал зээлийн картныхаа наагуур, түрийвчнийхээ тэр хэсэгт хадгаламжийн зорилгыг тань сануулсан бичиг буюу зургаар хаа.
- Зээлийн карт уг нь муу зүйл биш, энэ бол зөвхөн таны өөрийгөө хянах чадвартай л холбоотой. Хэрэв та зээлийн картыг хариуцлагатайгаар ашиглавал (өөрөөр хэлбэл сар бүр ашигласан мөнгөө бүрэн төлдөг бол) зээлийн карт бас ашигтай.
- Гэхдээ ихэнх хүмүүс картан дах зээлийн эрхээ тултал ашиглачихдаг бөгөөд кредит карт гаргаж буй компаниуд ч энэ л үед гол ашгаа олдог юм.
10. ХҮҮГЭЭ ХУРИМТЛУУЛДАГ ХАДГАЛАМЖТАЙ БОЛ
Хадгаламжийн дансаа харилцах данснаасаа тусад нь байлгавал сүүлд нь хуулгаа үзэх үед хялбар байх болно. Харилцах данснаас (ер нь харилцах дансанд хүү өгдөг байсан ч) илүү хадгаламжийн дансанд илүү өндөр хүү бодогддог. Ялангуяа хугацаа уртсах тусам хадгаламжийн хүү өсөж байдаг.
11. МӨНГӨӨ ЭХЭЛЖ ӨӨРТӨӨ ЗОРИУЛ
Хадгаламж таны хамгийн чухал зүйл. Тиймээс сарын сүүлд үлдсэн мөнгөө хадгална гэж бүү бод. Цалингаа авангуутаа хадгаламжиндаа мөнгөө хий. Мөнгө хурааж эхлэх хялбар бөгөөд үр дүнтэй арга бол ердөө л цалингийнхаа 10%-г хадгаламжиндаа хийх юм. Хэрэв та 700,000 төгрөгийн цалин авдаг бол цалин буух үед хадгаламжиндаа 70,000 төгрөг хий. Энэ нь их үр дүнтэй арга бөгөөд илүү дутуу зүйл бодоод байх шаардлагагүй байдаг. Харин та хэдэн жилийн дараа хадгаламжиндаа чамгүй хэмжээний мөнгөтэй болсон байх болно.
12. СЭТГЭЛЭЭР БҮҮ УНА, БИТГИЙ БУУЖ ӨГ
Та өөрийгөө их хөрөнгөтэй болж чадахгүй нь гэж боддог байж болно, харин саятан болох боломж бол байдаг шүү. Үүний тулд мөнгө хуримтлуулах шаргуу төлөвлөгөөтэй, түүнийгээ чанд мөрдөх л чухал байдаг. Богино хугацаанд мөнгө хуримтлуулаад авч чадах зүйлээс хамаагүй илүү, сайхан зүйлийг багахан хэмжээний мөнгийг илүү урт хугацаанд хуримтлуулснаар авах боломжтойгоо мэдвэл бүр ч их гайхаж магадгүй. Урт хугацаанд хадгалах тусам таны дансанд бодогдох хүүгийн хүү улам ихээр өсдөг болохыг та хэлүүлэлтгүйгээр мэдэж байгаа болов уу.

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
