Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.04.28/ хуралдаан 15.20 цагт эхэлж, Короновируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлэг болон Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөснийг Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан танилцууллаа.
Хэлэлцэх асуудлаар саналтай гишүүн байсангүй.
Эхлээд Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нарын 2020.04.17-ны өдөр өргөн мэдүүлсэн Короновируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг явуулав.
Байнгын хорооны хуралдаанд Ерөнхийлөгчийн тамгын газар, яамдууд, төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
Хуулийн төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцуулж, УИХ-ын гишүүн Л.Болд, Л.Мөнхбаатар нар зарчмын зөрүүтэй санал гарган, санал хураалт явуулж шийдвэрлэснийг тэмдэглэв.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас УИХ-ын дарга Г.Занданшатарын нэр дээр ирүүлсэн Санал хүргүүлэх тухай албан бичгийг Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тусгайлсан хууль гаргахаар ажиллаж буйг дэмжиж байгаагаа илэрхийлээд, 1.“Хямралын эсрэг” тусгай зорилтот сан байгуулах, 2.Улсын орлого болон хураагдсан барилга, байгууламж эд хөрөнгөөс олсон орлогыг эмнэлэг барих, төхөөрөмж худалдан авах ажиллагаанд зарцуулах, 3.Цар тахлын голомтод үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, нэн хөнгөлөлттэй орон сууцны зээл олгох, тусламж урамшууллын тусгай төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэх, 4.Цар тахалтай тэмцэх ажилд хүчин зүтгэх хүний нөөцийг хангалттай хэмжээнд бэлтгэх, тэдний нийгмйн баталгааг хангах, 5.Цар тахаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ авахдаа хүүхэд, өндөр настан, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тогтмол авах шаардлагатай болон хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, эмзэг бүлгийн иргэдийн нөхцөлийг хэвээр хадгалах, сайжруулах, үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зэрэг хуулийн төсөлд тусгах таван багц саналыг ирүүлжээ.
Үргэлжлүүлэн хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан хийв.
Танилцуулгадаа, Ажлын хэсэг 2020.04.28-ны өдөр хуралдаж, хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ардчилсан намын зөвлөлөөс ирүүлсэн санал, Ажлын хэсгийн гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг нэгтгэн хэлэлцсэн талаар онцлов. Мөн зарчмын зөрүүтэй саналууд нь цар тахлын голомтод, эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн үйлчилгээний, төрийн захиргааны, төрийн тусгай албан хаагчдад зориулсан түрээслээд өмчлөх хэлбэртэй ипотекийн зээлийн тусгай бүтээгдэхүүнийг татаасаар дэмжлэг үзүүлэх, жирэмсэн болон эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, тэдэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, УИХ-аас хуулийн биелэлтийг сар тутам нээлттэй хэлэлцэх зэрэг ач холбогдолтой болохыг тэмдэглэсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болон Хууль зүйн байнгын хороо, Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулж УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Н.Энхболд, Ж.Энхбаяр, Б.Энх-Амгалан, Ц.Цогзолмаа нар асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ үг хэлж, байр сууриа илэрхийлэв.
Үргэлжлүүлэн Хууль зүйн байнгын хорооны болон Ажлын хэсгийн саналын томъёолол, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй санал бүрээр санал хураалт явуулж дууссанаар Короновируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Төгсгөлд нь, Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.
Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраар тус, тус ахлуулан байгуулахаар шийдвэрлэснээр Байнгын хорооны хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
